Цэс хаах
ТАС.МНТАС.МН
  • Эхлэл
  • Папарацци
  • Фото
  • Сонжоо
  • Ярилцлага
  • Харьцуулалт
Facebook X (Twitter) Instagram
ТАС.МНТАС.МН
  • Эхлэл
    Онцлох
    Шинэ

    Улсын начин Г.Жамбалдорж, найз Улсын харцага Н.Золбоод очиж хүндэтгэл үзүүлжээ

    07/15/2026

    Даян аваргын эхнэр хэн бэ? Андуурагдсан бүсгүй үнэнээ дэлгэлээ

    07/14/2026

    АПУ компани Монгол Улсын Даян Аварга цол хүртсэн Б.Орхонбаярыг LEXUS 600 автомашин болон 1тэрбум төгрөгөөр мялаалаа

    07/13/2026
  • Папарацци
  • Фото
  • Сонжоо
  • Ярилцлага
  • Харьцуулалт
Facebook X (Twitter) Instagram
ТАС.МНТАС.МН
Нүүр»нийтлэлчид»Б.Галаарид: Алтайнхаа газар шороо, өвөг дээдсийнхээ ариун сүнсний төлөө хэнээр ч хэлүүлэхгүй, өөрийнхөөрөө дуугарна, тэмцэнэ
нийтлэлчид

Б.Галаарид: Алтайнхаа газар шороо, өвөг дээдсийнхээ ариун сүнсний төлөө хэнээр ч хэлүүлэхгүй, өөрийнхөөрөө дуугарна, тэмцэнэ

Эрхэм админНийтэлсэн: Эрхэм админ09/08/2021Сэтгэгдэл байхгүй3 минут уншина
Facebook Twitter Pinterest LinkedIn Tumblr Имэйл
Хуваалцах
Facebook Twitter LinkedIn Pinterest Имэйл

Монгол Улсын Соёлын гавьяат зүтгэлтэн, сэтгүүлч Б.Галаарид цахим хуудаснаа “ Би төрсөн сумандаа очиж ирээд сэтгэгдлээ нүүр номондоо бичсэн.

Тэгтэл Байгаль орчны сайдын тушаал ил болж, миний бодсон бичсэнийг баталгаажуулаад өгөхөөр нь хатуухан хэдэн үг дайв.

Одоо ингээд больё гэж бодож байтал араас нь “Тодруулга” гэж тэнэгтээд бүр уур хүргэчихлээ. Энэ ер нь яачихсан төр, яачихсан яам, яачихсан дарга сайд нар вэ?

Яамны хуулийн хэлтсийн дарга хатагтай нь Сайдынхаа буруу шийдвэрийг өмгөөлөн “Өмнөх хамгаалалтын захиргаа байрлаж байсан Говь-Алтай аймгийн Бугат сумын Тахийн талд төрийн үйл ажиллагааг хэрэгжүүлэх нөхцөл бололцоо хангалтгүй байсныг харгалзан үзсэн. Тухайлбал шуудан, төрийн сан, банк, цагдаагийн байгууллага байдаггүй.

Хамгаалалтын захиргаанаас 10 км зайтай Тахийн талд бага сургууль, цэцэрлэг байдаг ч албан хаагчдын хүүхдүүд бүрэн хамрагдах боломжгүй, Бугат суманд 9 жил, Говь-Алтай аймгийн Алтай хотод 12 дугаар ангийг дамжин суралцах явцад сургууль завсардах, их дээд сургуульд элсэн орж чадахгүй зэрэг тулгамдсан асуудал гарч байсныг үндэслэн шийдвэрлэсэн” гэх тайлбарлажээ.

Нэр өөрчилж, нүүлгэн шилжүүлэх шалтгаанаа ингэж тайлбарласан нь хөх инээд хүргэж байна. Хамгаалалтын захиргааг банктай, шуудантай, сургуультай төв суурин бараадуулж нүүлгэх нь танай яамны ажил биш, харин хамгаалалтын захиргааны ажилтнуудын ахуй хангамж, нийгмийн асуудлыг газар дээр нь зохистойгоор шийдэж, ажил төрлөө амгалан тайван, сэтгэл хангалуун хийх нөхцлөөр хангаж өгөх нь танай үүрэг.

Дэргэдээ сууринтай, сургуультай, унаа тэрэгтэй, мобайл сүлжээтэй л газар шүү дээ.

10 км-ийн цаана байгаа суурингийн зарим асуудлыг шийдчихэд л болох биш үү?

Хувийн компани хүүхдүүдээ сургуульд нь тусгай унаагаар зөөгөөд байхад энэхэн дайны асуудлыг шийдэхийн тулд нэг аймгаас нөгөө аймаг руу Хамгаалалтын захиргааг шилжүүлж байгаа гэдэг тайлбар чинь муухай доромжло л .

Үнэхээр зэвүү, дургүй хоёр зэрэг хүрч байна. Бугат сум, Тахийн талд амьдарч байгаа бусад иргэдийн үр хүүхдүүдийг сургууль завсарддаг, их дээд сургуульд элсэж чаддаггүй гэж гүжирдэж, доромжилсондо о та бүхэн уучлалт гуйгаарай.

Эх орон, газар шороо минь гэж цаг үргэлж улин хуцацгаадаг атлаа Алтай нутгийн минь хилийг эзгүйрүүлэх, нутаг эзэнгүйдүүлэх, байгалийн баялагийг нь цөлмөх холын бодолтой хорлонт төлөвлөгөө хэрэгжиж байгаа асуудлаар ган дуугарахгүй байгаа Говь-Алтайн зарим бэртэгчин сэхээтэн, “хуурамч эх орончид”-оос би өөр хүн шүү. Намайг худалдаж авна, надтай хуйвалдаж эвсэнэ гэж битгий горьдоорой, цаг мөнгөний гарз гэдгийг далд эздүүдэд эртхэн хэлчихье.

Та нарын энэ шийдвэр, түүний цаана байгаа ашиг сонирхлыг алган дээрээ тавьсан мэт харж байгаа учраас дуугарах л болно. Наад хүнтэйгээ яриад өгөөч гэж ах дүү мэт сайн нөхдийг минь битгий зовоо. Би өндөр Алтайнхаа газар шороо, өвөг дээдсийнхээ ариун сүнсний төлөө хэнээр ч хэлүүлэхгүй, өөрийнхөөрөө дуугарна, тэмцэнэ гэдгээ хэлчихье.

Хэдэн арван жил гаднын байгуулагуудын санхүүжилт дэмжлэгээр тохижсон Хамгаалалтын захиргаа, тэнд хийгдсэн судлагаанууд, асар их хүч хөдөлмөрийг нэг л тушаалаар үгүй хийчихдэг ямар зоригтой сайд вэ?

Тахийн талын тахь хамгаалах төслүүдийн санхүүгийн мэдээллийг бүтнээр нь гаргаад тавь даа. ямар үнийн дүн гарахыг сайд та сайн мэдэж байгаа. Түүнээс давсан гэхээр мөн ч их тоотой мөнгөний эрх ашиг байгаа даа” гэжээ.

Нийтлэлчид
Хуваалцах. Facebook Twitter Pinterest LinkedIn Tumblr Имэйл
Эрхэм админ

Холбоотой мэдээ

Улсын начин Г.Жамбалдорж, найз Улсын харцага Н.Золбоод очиж хүндэтгэл үзүүлжээ

07/15/2026

Даян аваргын эхнэр хэн бэ? Андуурагдсан бүсгүй үнэнээ дэлгэлээ

07/14/2026

АПУ компани Монгол Улсын Даян Аварга цол хүртсэн Б.Орхонбаярыг LEXUS 600 автомашин болон 1тэрбум төгрөгөөр мялаалаа

07/13/2026

Сэтгэгдэл бичих хаагдсан.

Сүүлд нэмэгдсэн

Улсын начин Г.Жамбалдорж, найз Улсын харцага Н.Золбоод очиж хүндэтгэл үзүүлжээ

07/15/2026

Даян аваргын эхнэр хэн бэ? Андуурагдсан бүсгүй үнэнээ дэлгэлээ

07/14/2026

АПУ компани Монгол Улсын Даян Аварга цол хүртсэн Б.Орхонбаярыг LEXUS 600 автомашин болон 1тэрбум төгрөгөөр мялаалаа

07/13/2026

Улсын арслан Ц.Бямба-Отгон манай дуранд

07/11/2026

Охидын зүрхийг булаагч Б.Орхонбаяр манай дуранд

07/11/2026

Улсын арслан Э.Батмагнай манай дуранд

07/11/2026

Наадмын үеэр жүжигчин У.Цогтбаяр гэр бүлийн хамт манай дуранд өртлөө

07/11/2026

Манай дуранд Дархан аварга Н.Батсуурь

07/11/2026

“Мөнхөд орших Монгол наадам” үзэгчдийн сэтгэлд мөнхөрсөн нээлт боллоо

07/11/2026

Монгол Улсын Их Хурлын дарга С.Бямбацогт баяр наадмын мэндчилгээ дэвшүүлэв

07/11/2026
Цааш үзэх
Facebook X (Twitter)
© 2026 ThemeSphere. Designed by ThemeSphere.

Дээр бичээд Enter дарж хайна уу. Esc дарж болино.