“Мандухай цэцэн хатан” киноны Мянхай жанжны дүрээр олон түмнээ танигдаж, “Мөнх тэнгэрийн хүчин дор” киноны Боорчи, “Ану хатан” киноны Булат зэрэг олон баатрын дүрээрээ өөрийгөө мөнхлөн, “Зүрхэнд шивнэсэн үг” киноны Дэлэгээр үзэгчдийн зүрхэнд хүрч чадсан СТА, жүжигчин Д.Төмөртогтох гуай өдгөө зураг авалт нь явагдаж буй “Нийслэл хүүхэн” киноны хоёрдугаар бүлэгт дүр бүтээж байгаа ажээ.
Түүний хувьд кинонд тэр бүр тоглоод байдаггүй, хамгийн сүүлд одоогоос 4 жилийн өмнө Эко” телевизийн “Хазаар цэцэгсийн дуулал” олон ангит кинонд гол дүр бүтээсэн билээ.
Д.Төмөртогтох гуай нийслэлд амьдардаггүй бөгөөд уран бүтээлчдийн урилгаар Өвөрхангай аймгийн Баянгол сумаас ирж уран бүтээлд тоглодог. Сумандаа хувийн мал эмнэлгээ ажиллуулахын зэрэгцээ газар тариалан, мал аж ахуй эрхэлдэг хөдөлмөрч нэгэн билээ.