Оросын элчин сайдын яамнаас Баянзүрх дүүргийн Улаан загалмайн хорооноос хэрэгжүүлж буй Хүүхэд, залуучууд эмэгтэйчүүдийг хүчирхийлэлээс урьдчилан сэргийлэх хариу арга хэмжээ авах төслийн хүрээнд зорилтод бүлгийн өрхөд хүмүүнлэгийн тусламж үзүүлэх арга хэмжээ Улаанбаатар хот дахь Оросын шинжлэх ухаан, соёлын төвд зохион байгуулагдлаа.
Тус арга хэмжээнд ОХУ-аас Монгол Улсад суугаа ЭСЯ-ны Зөвлөх Россотрудничество агентлагийн Монгол Улс дахь төлөөлөгчийн газрын тэргүүн “Русский дом в Улан-Баторе”-ийн захирал Базархандаев Амгалан Ринчинович, Газпромбанкны төлөөлөгчийн газрын дарга Кислов Валерий, Г.В. Плехановын Оросын Эдийн засгийн дээд сургуулийн Улаанбаатар дахь салбарын нэгдүгээр орлогч захирал Л.Дугаржав, Баянзүрх дүүргийн засаг даргын орлогч дарга Ц.Алтанзагас, Улаан загалмайн хорооны дарга Д.Жавзмаа, Оросын элчин сайдын яамны хэвлэл мэдээллийн атташе Надежда Латышева, Улаанбаатар хотын Оросын шинжлэх ухаан, соёлын төвийн ахлах зөвлөх, орчуулагч Зимирёв Владимир Сергеевич нар оролцлоо.
Хүмүүнлэгийн үйлсийг дэмжиж хамтран ажиллаж буй та бүхэнд талархал илэрхийлье.