Монголын Боксын холбооны Удирдах зөвлөлийн хурлаар Үндэсний шигшээ багийн тамирчин, Монгол Улсын гавьяат тамирчин Э.Цэндбаатарыг шигшээ багаас хөөх шийдвэр гаргасан байна. Ингэснээр тэрбээр ирэх сард болох ДАШТ-д оролцох боломжгүй болж буй юм.
Энэ талаар Э.Цэндбаатар өөрийн цахим хуудаснаа “Өнөөдөр дэлхийн аварга шалгаруулах тэмцээнд орно гээд бэлтгэлээ хийж байсан шүү. Одоо бэлтгэл хийх шаардлагагүй. Монголдоо ч байх шаардлага алга. Би хэнд ч гомдохгүй. Хэлэх зүйлээ хэлнээ” хэмээн бичжээ.