“Би бол туйлын туяа Өөдгүй амьдралд чинь өнгө нэмнэ Зүрх сэтгэлийг чинь урж тасдана” хэмээн хэвлүүхэн дуулсаар урлагийн ертөнцөд хүч түрэн орж ирж буй “Egga” хамтлагийн дуучин Г.Уянгадарь охин цахим ертөнцөд хүүхэд, залуусыг байлдан дагуулж байна.
“Open mic”-ийн тайз түүний амьдралд их өөрчлөлт авчирч, олон мянган дэмжигчтэй болсон юм.
Тэрээр нийслэлийн Баянзүрх дүүргийн 53-р сургуулийн 8-р ангид суралцдаг бөгөөд 7 настайгаасаа ардын дуу дуулж дуучин болох гараагаа эхэлжээ. Түүний мөрөөдөл нь амьтадын асрамжийн газартай болохыг хүсдэг.