Монголын кино урлагт гялалзаж явсан сайхан бүсгүйчүүдийн нэг бол жүжигчин Б.Баярмаа.
Түүний хувийн амьдралыг өдгөө мэдэхгүй хүн ховор. Гурван сайхан охин төрүүлсэн тэрээр МУГЖ Г.Ариунбаатартай ханилснаас хойш дахин хоёр хүүтэй болсон. Охидоо өөр дээрээ өсгөдөггүй гэх явган ярианы эзэн болсон тэрээр энэ бүх ховонд цэг тавих мэт охидоо хэрхэн өсгөж, хэрхэн хүмүүжүүлж байгаагаа бичжээ.
Тэрээр “Би бол охидууддаа өөрийн биеэ зөв авч явахыг л сургадаг. Тэрнээх хэн нэгнийг даган дууриах биш, хүнийг байгаагаар нь хүлээж авч сайн сайхан зүйлийг нь олж хардаг болгохыг хүсдэг.
Ер нь хүүхдүүдийнхээ сэтгэлзүйг мэдэрч, хорвоогийн зарим нэг зүйлийг зөв өнцгөөс ойлгуулж өгч байх нь эцэг эхийнх нь үүрэг шүү.
Таны хүүхэд хэн нэгэн сайн сайхан гэж тодорхойлсон хүнээ харахдаа өөрийгөө голж байгаа бол та хүүхэддээ өөртөө итгэх итгэл болон зөв өнцгийг сэтгэлийн ухамсарт нь ойлгуулж өгөөгүй гэсэн үг.
Энэ хорвоо дээр муу муухай, сайн сайхан гээд олон зүйлтэй хүүхэд тань тэртээ тэргүй нүүр тулах учир өөрийн үнэ цэнээ мэддэг, зөв хандлагатай болчихвол бусдыг нь хүүхэд өөрөө ялгаж салгаж сурдаг шүү” гэжээ.
Жүжигчин бүсгүйн хувьд сүүлийн үед орос бүсгүйчүүдийг санагдуулам хувцаслаж, стиль имиджээ бүрдүүлэх болсон.