Герман хэлнээс орчуулсан Бямбын Пүрэв, орчуулгын найруулагч Цогтын Гүндэгмаа, дуу оруулсан жүжигчид Насанбатын Байгаль, Дагва-Очирын Элбэгсайхан, Тавхайжамцын Цэмпилмаа, Дугаржавын Батцэцэг… нэг иймэрхүү титр уншиж, басхүү орчуулгын 400 гаруй кинонд дуу оруулж монголчуудын танил болж, хүндлэгдсэн хатагтай бол Д.Батцэцэг.
Түүний хувьд уг нь жүжигчин мэргэжилтэй ч, сайхан дуу хоолойныхоо ачаар дуу оруулагч болжээ.
Д.Батцэцэг 1992 онд “Ингэ буйлах нутагт”, “Гал хам” /1993/, “Домог жаргах цаг” /1993/, “Сон в начале тумана” буюу “Манангийн эхэн дэх зүүд” /1993/, “Помогите нам” /2010/ кинонуудын гол болон туслах дүрүүдэд тогложээ. Мөн тэрээр ХАЙР ЭРГЭСЭН ХАВАР цуврал киноны Болороогийн дүрд тоглосон байдаг.