Close Menu
ТАС.МНТАС.МН
  • Эхлэл
  • Папарацци
  • Фото
  • Сонжоо
  • Ярилцлага
  • Харьцуулалт
Facebook X (Twitter) Instagram
ТАС.МНТАС.МН
  • Эхлэл
    Featured
    Recent

    Мод тарихдаа үндэсний үйлдвэрлэгчийн бордоог хөнгөлөлттэй үнээр авч болох нь

    05/08/2025

    “Татар“ хамтлагийн дуучин Д.Мөнхчулуун нэрээ өөрчилж, Д.Мөнхчулуунтатар болгон УБЕГ-т бүртгүүлжээ

    05/08/2025

    ДЭД ХУРАНДАА Э.БИЛЭГСАЙХАН МОНГОЛ ЦЭРГҮҮДИЙГ КОМАНДЛАН АЛХАНА

    05/08/2025
  • Папарацци
  • Фото
  • Сонжоо
  • Ярилцлага
  • Харьцуулалт
Facebook X (Twitter) Instagram
ТАС.МНТАС.МН
Home»Папарацци»Эрчүүдээр “тойруулсан” Т.Ариунаа
Папарацци

Эрчүүдээр “тойруулсан” Т.Ариунаа

Эрхэм админBy Эрхэм админ09/10/2021Сэтгэгдэл байхгүй3 Mins Read
Facebook Twitter Pinterest LinkedIn Tumblr Email
Share
Facebook Twitter LinkedIn Pinterest Email

Эрос хатагтай тодотголтой явсан Т.Ариунаа энэ цаг үеийн хамгийн алдартай дуучдын нэг болсон. Урлагийн тайзнаас 40 жил гялалзаж яваа түүний амжилт хайрт хань Буяндорж, хонгор үрс болох Б.Алдар, Б.Өнөболд нартай салашгүй холбоотой. Өдгөө тэрээр эмээ болсон хэдий ч эрч хүчтэй, цоглог, гал шиг дүрэлзсэн хэвээрээ.

 


Монгол Улсын гавьяат жүжигчин Төмөрийн Ариунаа нь 1967 онд Улаанбаатар хотноо Өвөрхангай аймгийн Бат-Өлзий сумын харьяат Төмөр, Баянжаргал нарын охин болон төржээ. Тэрбээр багаасаа л дуу бүжигт авьяастай хүүхэд байсан аж. Ариунаа нь нийслэлийн 10 жилийн 52 дугаар дунд сургуульд сурагч байх үеээсээ хүүхдийн дууны нэрт зохиолч Л.Галмандахын удирдлага доор “Нарны дуулал” хамтлагт дуулж байсан юм. 15 настай байхдаа “16 нас” хэмээх дууг анх дуулсан нь түүнийг олонд таниулан энэхүү дуу нь хүүхэд, залуучуудын сонсох дуртай дуу болж чадсан байдаг. 16 настайд нь буюу нэг жилийн дараа уг дуу нь Монголын радиогийн алтан фондод бичигдсэн байна.
Дунд сургуульд байхдаа тэрбээр Монголын пионерын байгууллагын урлагийн үзлэгийн мөнгөн медаль хүртсэн ба мөн Зөвлөлтийн дуу дуулаачийн улсын уралдаанд шалгарч байжээ. Хожим нь тэрээр Болгар улсын Хөгжмийн дээд сургуульд суралцан төгсөж мэргэжлийн дуучин болсон байна.


1996 онд анхны “Эрос № 1” хэмээх цомгоо гарган тус ондоо анхны бие даасан тоглолтоо хийсэн байна. Уг цомогт багтсан “Мартахгүй”, “Баяртай гэж хэлж чадахгvй”, “Анхны хайр” зэрэг дуунууд нь нилээд их амжилт олсноор түүнийг алдар хүндтэй дуучин болгож чадсан юм. Уг цомогт багтсан “Утасны дугаар” хэмээх дуу нь маш өвөрмөц шийдэлтэй болсон нь тухайн үедээ олны таашаалыг хүртэж байлаа.
Дараа жил буюу 1997 онд “Зөвхөн чиний тухай” хэмээх хоёр дахь цомгоо гаргасан ба энэ цомогт нь “Зөвхөн тэр хайрандаа”, “Хайрлахын цаана”, дуучин Оюунбилэгтэй хамтарсан “Хайрын тухай ярилцья”, дуучин Маркатай хамтарсан “Yггүй мордсон чи минь” зэрэг хит дуунууд нь түүний нэр хүндийг улам баталгаажуулж тэрээр Монголын шилдэг дуучдын тоонд орсон юм.


2001 онд гарсан түүний “Чи минь” цомог нь урд урдынхаа цомгуудын амжилтыг илүү ихээр эвдэж чадсан юм. Уг цомог нь “Нарны хаан хүүхэд”, “37 дахь захидал”, “Санааны чимээ”, “Чи минь”, “Аялгуу чиний увидас” зэрэг хитүүдийг агуулсан юм.
2002 онд “Хаврын шөнийн бодол” цомгоо гаргасан ба уг цомогт нь нилээд уянгалаг намуухан аястай дуунууд багтжээ.
Дуучин Ариунаа нь Монголоос анх удаа НYБ-ын Хүүхдийн элч дуучин болсон бөгөөд 2002 оны тавдугаар сард Нью-Йорк хотноо болсон, хүүхдийн асуудалтай холбоотой НYБ-аас зохион байгуулсан чуулганы “Хүүхэдтэй хамт дэлхий ертөнцийг хөгжүүлье” уриан дор болсон концертод оролцон “Нарны хаан хүүхэд” дуугаа дуулсан байна.

Тэрээр 2003 онд уран бүтээлийн нилээд олзтой байсан ба “You are my life”, “Миний шинэ орон зай” хэмээх хоёр шинэ цомгоо гаргаж, уг цомгуудад багтсан “Чамтай бас чамгүй”, “Хайрын зай”, “Би”, “Жаргаж үзээгvй зул дурлал минь”, “Маяами аялгуу” зэрэг дуунууддаа клип хийлгэж олны хүртээл болгосон юм. Мөн дуучин маань “Миний шинэ орон зай” тоглолтоо 2003 оны аравдугаар сарын 31, арваннэгдүгээр сарын 1, 2-нд тоглосон юм.
Тэрээр тоглолтоо зөвхөн Монголын нутаг дэвсгэр дээр тоглоод зогсохгүй хилийн чанадад байгаа монголчууддаа зориулан Югослав, Солонгос, Япон, Америк орнуудад аялан тоглож байсан бол 2004 оны 2 сарын сүүл 3 сарын эхээр Европын хэд хэдэн улсад аялан тоглолтоо хийж үзэгч фэнүүдээ баярлуулжээ.


Ариунаа нь Монголын эстрадын нэртэй дуучдын нэг төдийгүй тэрээр хөгжлийн бэрхшээлтэй хүүхдийн боловсролын асуудлыг анхаарлынхаа төвд байлгадаг “Ариун сэтгэл” сангийн тэргүүн юм.

Тэрээр нөхөр хоёр хүүгийнхээ хайранд бөмбөрч явдаг жаргалтай нэгэн.

Share. Facebook Twitter Pinterest LinkedIn Tumblr Email
Эрхэм админ

Related Posts

“1984” ПОСТДРАМЫН ЖҮЖИГ ДАХИН ТАЙЗНАА

05/07/2025

Төр дэмжихийг хүсэхгүй бол “сонин уншдаггүй улс” гэдгээ зарлачих

05/07/2025

Модель С.Төгсийн нандин агшин

05/06/2025

Comments are closed.

Сүүлд нэмэгдсэн

Мод тарихдаа үндэсний үйлдвэрлэгчийн бордоог хөнгөлөлттэй үнээр авч болох нь

05/08/2025

“Татар“ хамтлагийн дуучин Д.Мөнхчулуун нэрээ өөрчилж, Д.Мөнхчулуунтатар болгон УБЕГ-т бүртгүүлжээ

05/08/2025

ДЭД ХУРАНДАА Э.БИЛЭГСАЙХАН МОНГОЛ ЦЭРГҮҮДИЙГ КОМАНДЛАН АЛХАНА

05/08/2025

“1984” ПОСТДРАМЫН ЖҮЖИГ ДАХИН ТАЙЗНАА

05/07/2025

Төр дэмжихийг хүсэхгүй бол “сонин уншдаггүй улс” гэдгээ зарлачих

05/07/2025

Модель С.Төгсийн нандин агшин

05/06/2025

“Icetop” хамтлагийн ахлагч Eyescool буюу Б.Оргил-Эрдэнийг эцсийн замд нь үдлээ

05/05/2025

СЭРЭМЖЛҮҮЛЭГ: НАЙЗ ОХИНОО ХӨНӨӨГӨӨД ӨӨРИЙГӨӨ БООМИЛСОН БАЙЖ БОЛЗОШГҮЙ ХЭРЭГ ГАРЧЭЭ

05/05/2025

6-р сарын 1-нээс Улаанбаатар 14 хотод хуваагдаж, засаг захиргааны нэгж өөрчлөгдөнө

05/05/2025

Д.Уранзаяа ганц бие бүсгүйчүүдийн жишгийг дагаж нүцгэлэв

05/02/2025
Load More
Facebook X (Twitter)
© 2025 ThemeSphere. Designed by ThemeSphere.

Type above and press Enter to search. Press Esc to cancel.