Мэргэжлийн сумогийн 68 дахь их аварга, Хөдөлмөрийн баатар Асашорюү Д.Дагвадорж аварга өдгөө зүүн өмнө азийн орнуудаар аялж яваа.
Өөрийнхөө хоёр дахь эх орон гэж нэрлэгдэх Япон улсад гэр бүлээрээ саатаад байгаа тэрээр толгойныхоо үсийг хусуулж, “тойн толгой”-той болжээ. Үсгүй байх нь түүнд зохисон гэж ванлий.
Түүний хувьд энэ жил 41 настай. Тэрээр сүмогийн 68 дахь, ёкозүна болсон анхны Монгол хүн бөгөөд тэрхүү цолоо 2003 оны 1 сард авчээ.
Асашорюү нь сүмогийн түүхэн дэх хамгийн амжилттай ёкозүна нарын нэг бөгөөд нийт 25 удаа макүүчид түрүүлсэн байна. 2005 онд нэг жилийн бүх башод (хонбашо) түрүүлсэн анхны сүмоч болсон.
2004 оноос 2007 он хүртэл Асашорюү нь сүмогийн цорын ганц ёкозүна байсан бөгөөд тэрхүү цолын бөхөд тавигдах шаардлагыг хангадаггүй хэмээн мэдээллийн хэрэгсэл, Японы сүмо бөхийн холбоогоор олон удаа шүүмжлэгдсэн бөгөөд 2010 оны 1-р сарын тэмцээний үеэр орой нэг хүнд гар хүрсэн гэж хэвлэлээр шуугисан явдал эцэстээ түүнийг зодог тайлахад хүргэсэн. Түүний зодог тайлах ёслол одоогоос 11 жилийн өмнө буюу 2010 оны 10 сарын 3-нд болсон билээ.