Хөөрхөн гэнэн дүрээрээ үзэгчдийн хайрыг татаж чадсан залуу жүжигчин бол Т.Энэрэл. Тэрээр хэд хэдэн дэлгэцийн кинонд тоглоод амжсан.
“Гэгээн Муза” 2011 оны “Шилдэг эмэгтэй туслах дүр” шагналыг авсан адтай нэгэн. Түүний хошуугаа унжуулан эрхэлж байгаа дүр нь яг л хүүхдэрхүү хөөрхөн.
Тэрээр УДЭТ-ийн найруулагч О.Итгэлтэй хамтын амьдрал зохиож бяцхан үрсийн ээж болсон.
“Эхнэрийн заавраар” нэвтрүүлгийн үеэр нөхөртэйгөө таарамжгүй харилцаатай гэх дүгнэлтийг үзэгчдэд өгсөн түүнийг нөхрөөсөө тусдаа амьдарч байгаа гэх шуум дэгджээ. Үнэн худлыг хэн мэдлээ, цаг хугацаа харуулах биз.
Ямартаа ч, түүний нөхөр найруулагч О.Итгэл өчигдөрхөн төрдөө үнэлүүлж, СТА цол тэмдэгээр энгэрээ мялаалгасан билээ.