Х-Түц хамтлагийн жүжигчин З.Онон СУИС-ыг төгссөнийхөө дараа МҮОНРТ-д нэвтрүүлэгчээр бэлтгэгдэж байсан гэвэл уншигч та итгэх үү.
Авъяас билиг нь ундарсан энэ уран бүтээлч багаасаа хөдөлгөөнтэй нэгэн байсан бөгөөд хичээлдээ ч муугүй хүүхэд байсан гэнэ. Өдгөө 34 настай З.Онон ээжийнхээ 17 насанд төрсөн бөгөөд 10 гаруй жил айлын ганц охин явсны эцэст дүү З.Номин нь мэндэлжээ.
Бага насаа Налайх дүүрэгт өнгөрүүлсэн тэдний хайртай аав, ээж нь одоо ч тус дүүрэгтээ ажиллаж амьдардаг аж. Дүү З.Номингын хувьд саяхны нэгэн билэгт сайн өдөр бэр гуйлгаж, “айлын хүн” болсон.