Дэлхийн кино урлагийн домог Жан Поль Бельмондо 88 насандаа таалал төгслөө. “Мэргэжилтэн”, “Шоовдор хүмүүс”, “Эцсийн амьсгалд” гээд маш олон киногоор нь 20-р зууны сайхан эрийг Монголын үзэгчид андахгүй ээ.
Түүний дээрэмчин, боксчин, цагдаа, хулгайч гээд бүтээсэн дүр бүрээр нь үзэгчид хайрладаг. Залуу цагтаа боксын дэвжээнээс дэлгэцийн урлагт “урвасан” тэрээр дэлхийн кино урлагийн ертөнцөд нэгэн зууны домог болж мөнхөрлөө. Өчигдөр Парис хот түүнтэй салах ёс хийж, Бельмондогийн сая сая шүтэн бишрэгчид цуглаж, Францын ерөнхийлөгч гашуудлын үг хэллээ. Ёслолын турш түүний тоглосон “Мэргэжилтэн” киноны аяз, алдарт хөгжмийн Зохиолч Энни Мориконнигийн аялгуу эгшиглэж, иргэдийн гүнээ гашуудсан нулимс, гүнээ хүндэтгэсэн алга ташилт дор алдарт жүжигчнээ Франц орон эцсийн замд нь үдлээ.