Отгонбилэг агсны хүү О.Содбилэг аавынхаа улс төрийн замналыг үргэлжлүүлж 2012-2020 он хүртэл хоёр ч удаа улиран сонгогдож байсан.
Аавыгаа нас барснаас хойш гэр бүлийнхээ бизнес, карьеарыг нуруундаа үүрсэн тэрээр өдгөө дөрвөн хүүхдийн эцэг болсон. Тэгвэл түүний том хүү өнөөдөр хилийн чанадыг зорьж байгаа аж.
Өнгөрсөн хавар дунд сургуулиа дүүргэсэн тэрээр дэлхийн нэр хүндтэй 100 сургуулийн нэгд элсэн орсон байна. Хүүгээ оюутан болсныг угтаж, гэр бүлээрээ өнгөрсөн наймдугаар сард европ тивд аялал хийсэн байдаг.
Дашрамд дуулгахад, О.Содбилэг Айглон коллежийг 1998 онд дүүргэж, Жоржтауны их сургуулийг 2002 онд олон улсын эдийн засагч мэргэжлээр тус тус төгссөн.