Close Menu
ТАС.МНТАС.МН
  • Эхлэл
  • Папарацци
  • Фото
  • Сонжоо
  • Ярилцлага
  • Харьцуулалт
Facebook X (Twitter) Instagram
ТАС.МНТАС.МН
  • Эхлэл
    Featured
    Recent

    Мод тарихдаа үндэсний үйлдвэрлэгчийн бордоог хөнгөлөлттэй үнээр авч болох нь

    05/08/2025

    “Татар“ хамтлагийн дуучин Д.Мөнхчулуун нэрээ өөрчилж, Д.Мөнхчулуунтатар болгон УБЕГ-т бүртгүүлжээ

    05/08/2025

    ДЭД ХУРАНДАА Э.БИЛЭГСАЙХАН МОНГОЛ ЦЭРГҮҮДИЙГ КОМАНДЛАН АЛХАНА

    05/08/2025
  • Папарацци
  • Фото
  • Сонжоо
  • Ярилцлага
  • Харьцуулалт
Facebook X (Twitter) Instagram
ТАС.МНТАС.МН
Home»Папарацци»УДЭТ-ын жүжигчин Б.Одончимэг 13 жил ажилласан их театраа орхилоо
Папарацци

УДЭТ-ын жүжигчин Б.Одончимэг 13 жил ажилласан их театраа орхилоо

Эрхэм админBy Эрхэм админ09/11/2021Сэтгэгдэл байхгүй3 Mins Read
Facebook Twitter Pinterest LinkedIn Tumblr Email
Share
Facebook Twitter LinkedIn Pinterest Email

Монголын Кино урлагт нэр нэгт, үзэсгэлэнт бүсгүйчүүд бий. Нэг нь МУГЖ И.Одончимэг, нөгөө нь УДЭТ-ын жүжигчин Б.Одончимэг. Түүнийг “Театр Одноо” хэмээн урлагийнхан тодотгож ялгадаг.

Тэрбээр эдүгээ Улсын драмын эрдмийн театр хэмээх их айлын алтан тайзыг залуу нас, гоо үзэсгэлэнгээрээ чимж, уран чадвараараа үеийнхнээ хошуучлан, гялалзаж яваа уран бүтээлч юм.

Сүүлийн жилүүдэд дэлгэцийн уран бүтээлд хүч үзэх болсон.

Тэгвэл тэрээр 13 жил ажилсан УДЭТ-аасаа гарч буйгаа албан ёсоор мэдэгдлээ.


Цахим хуудаснаа “Баярлалаа улаан байшиндаа .Театрынхаа 90жилийнхээ ойн босгон дээр жүжигчин Б.Одончимэг миний бие нь Улсын Драмын Эрдмийн театртаа 13 жил ажиллаад театраасаа гарч байгааг албан ёсоор мэдэгдэж байна.

Анх 2008 онд СУИС -аа УГЗ. Сугар багшийнхаа удирдлагаар төгсөөд театрын жүжигчин болох хүсэл тэмүүлэлдээ хөтлөгдөөд театрт элсэн орох шалгалтаа өгөөд гарч явахад
-Баатар найруулагч асан намайг…
-хөөе Ардын элчийн Ариунаа гэж дуудаад гайхаад эргээд харсан …
– чамайг хүн тэгж хэлж байгаагүй юу хүмүүс? би чамайг харнаа за хэдийн тоо болохыг гэж хэлээд яваад өгч билээ..тэгээд тэнцээд энэ сайхан гэр бүлийн босгыг давж, нэгэн эд эс гишүүн нь болох завшаан олдож байсан нь саяхан мэт.

Би театраасаа зохиолыг яаж задлах, дүр дээр яаж ажиллахыг ойлгож суралцсан.

Уран бүтээлч хүний хувь мөн чанар , хүн байх ямар хүнийг хэлдэгийг эндээс мэдэрсэн.

Би хамт олонтой нийтэч байхын утга учрыг яаж ажилдагийг мэдэж авсан.

Би театраасаа өөрийгөө таньж олж авсан.

Би театраасаа хүмүүжсэн.

Би энэ театраасаа нөхөрлөлөө олж авсан.

Та нартаа маш их баярлалаа гэж хэлмээр байна.

Би өөрийгөө их азтай хүн гэж боддог…
олон сайхан ахмад уран бүтээлчидтэй нэгэн тайзнаа мөр зэрэгцэн тоглож байсандааа…

Мөн олон сайхан найруулагчидтай жүжиг дээр ажиллаж үзсэндэээ…

Театрынхаа уран бүтээлчидтэйгээ
Бид хамтдаа өлсөж цангаж, өвдөж, ядарч үзсэн.

Би театртаа байх хугацаандаа олон сайхан үйл явдлын гэрч болж байсандаа,
мөн олон сайхан авьяастай уран бүтээлчид эээ харамсмаар сэтгэл өвдмөөр өнөөдөр хамтдаа тайзнаа тоглоод маргааш нь хэзээ ч ирэхгүйгээр байхгүй болохыг хагацал мэдэрч байлаа.

Ингээд бодохоор багагүй хугацаанд хамтдаа ажилласан хамт олноо маш их санана…

Театрынхаа үнэр, тайзаа , театрынхаа үзэгчиддээ үгүйлнэ…

Аялан тоглолтоор баригадаар явж байсан мөч бүхнээ дурсана.
Гэхдээ… Одноо нь ингээд зогсохгүй урагшилна, тэмүүлнэ, олон зүйлийг хийж бүтээх залуу уран бүтээлчийн хувьд гал байна.

Энэ 13 жилийн турш магтуулж , зэмлүүлж явсан бүх цаг хугацаандаа театраасаа суралцсан бүхнээ Одноо нь нэрээ унагаалгүй өргөж , хийж байх уран бүтээлүүдээрээ өөрийгөө хичээж байгааг харуулж явах болноо.Ингээд
Театрынхаа нийт уран бүтээлчиддээ та нартаа Одноо нь үнэхээр их хайртай шүү.мөн урлагийн ажилтны баярын мэнд хүргэж, шагнагдсан уран бүтээлчиддээ баяр хүргээд ойгоо угтаж хийж байгаа ‘’Хаадын Хаан’’ цоо шинэ уран бүтээлд нь өндөрөөс өндөр амжилт хүсье . #УДЭТ
Намайг дэмждэг, намайг тайзнаас харах дуртай үзэгчиддээ маш их баярлалаа мэхийн ёслоё.Харин үзэгч та нарын дэмждэг уран бүтээлчээ цаашаа хаа хүрэхийг харахын тулд Одноотойгоо үргэлж хамт байгаарай” гэжээ.

 

Share. Facebook Twitter Pinterest LinkedIn Tumblr Email
Эрхэм админ

Related Posts

“1984” ПОСТДРАМЫН ЖҮЖИГ ДАХИН ТАЙЗНАА

05/07/2025

Төр дэмжихийг хүсэхгүй бол “сонин уншдаггүй улс” гэдгээ зарлачих

05/07/2025

Модель С.Төгсийн нандин агшин

05/06/2025

Comments are closed.

Сүүлд нэмэгдсэн

Мод тарихдаа үндэсний үйлдвэрлэгчийн бордоог хөнгөлөлттэй үнээр авч болох нь

05/08/2025

“Татар“ хамтлагийн дуучин Д.Мөнхчулуун нэрээ өөрчилж, Д.Мөнхчулуунтатар болгон УБЕГ-т бүртгүүлжээ

05/08/2025

ДЭД ХУРАНДАА Э.БИЛЭГСАЙХАН МОНГОЛ ЦЭРГҮҮДИЙГ КОМАНДЛАН АЛХАНА

05/08/2025

“1984” ПОСТДРАМЫН ЖҮЖИГ ДАХИН ТАЙЗНАА

05/07/2025

Төр дэмжихийг хүсэхгүй бол “сонин уншдаггүй улс” гэдгээ зарлачих

05/07/2025

Модель С.Төгсийн нандин агшин

05/06/2025

“Icetop” хамтлагийн ахлагч Eyescool буюу Б.Оргил-Эрдэнийг эцсийн замд нь үдлээ

05/05/2025

СЭРЭМЖЛҮҮЛЭГ: НАЙЗ ОХИНОО ХӨНӨӨГӨӨД ӨӨРИЙГӨӨ БООМИЛСОН БАЙЖ БОЛЗОШГҮЙ ХЭРЭГ ГАРЧЭЭ

05/05/2025

6-р сарын 1-нээс Улаанбаатар 14 хотод хуваагдаж, засаг захиргааны нэгж өөрчлөгдөнө

05/05/2025

Д.Уранзаяа ганц бие бүсгүйчүүдийн жишгийг дагаж нүцгэлэв

05/02/2025
Load More
Facebook X (Twitter)
© 2025 ThemeSphere. Designed by ThemeSphere.

Type above and press Enter to search. Press Esc to cancel.