Өнөөдөр УДЭТ-ын Уран бүтээл ангийн хэлтсийн дарга, МУГЖ Гүрбазарын Урнаагийн төрсөн өдөр тохиож байна.
Тэрбээр, 1964 оны энэ өдөр Улаанбаатар хотод төрсөн бөгөөд 1989 онд Москва хотын Театр урлагийн дээд сургуулийг Театр зиноны жүжигчин мэргэжлээр төгсөн одоог хүртэл тус театрын жүжигчнээр ажиллаж байгаа.
“Хаан түүх” жүжгийн Үүдэн, “Ромео & Жульетта” жүжгийн Жульетта, “Атга нөж” жүжгийн Хуагчин, “Антигона” жүжгийн Антигона, “Суудал” жүжгийн Өрлөг эх, “Оролмаа” жүжгийн Дуламсүрэн, “Тэнгэрийн хүү” жүжгийн Могол хатан зэрэг тайз дэлгэцийн олон бүтээлд дүрээ мөнхөлсөн монгол түмний хайртай жүжигчин юм.
Авъяас билгийн онгодоо цалгиан, тайз дэлгэцнээ бүтээсэн олон сайхан дүрүүдээрээ үзэгч түмэндээ хайрлагдан хамт олныхоо бахархал болон хүндлэгдэж ирсэн танд аз жаргал, эрүүл энх, энэ хорвоогийн хамгийн сайн сайхан бүхнийг хүсч уран бүтээлийн онгод хийморь нь үргэлжийн арвин байхын ерөөл өргье.