2020 онд Өмнөговь аймгийн 15 сум бүх салбарыг хамарсан бүтээн байгуулалт хийхээр төлөвлөж, үүний хүрээнд Баян-Овоо, Цогтцэций сумдад Цэнгэлдэх хүрээлэн байгуулахаар болжээ.
Ийнхүү дээр дурдсанчлан 2019 онд тендер зарласан. Tender.gov.mn сайтад бүртгэгдсэнээр эхний тендерийг 2019 оны наймдугаар сард зарлаж Гүнчимэгтэй Эс жи эм Толинхотхон Шүтээн-Эрдэнэ гэсэн компаниуд оролцсон байна. Гэвч тус дөрвөн компани дөрвүүлээ тодорхой шаардлага хангаагүйн улмаас хасагджээ.
Уг тендэр тухайн оны аравдугаар сар хүртэл хойшлогдож, дахин “Эс жи эм”, “Бавгар”, “Говийн харш” гэсэн гурван компани тендерт оролцсон ч мөн л дээрх шалтгаанаар хасагджээ. Харин тендерт шалгарсан компанийн мэдээлэл тодорхойгүй байна.
Өмнөговь аймгийн Төрийн аудитын газраас энэ онд гаргасан тайланд “Цогтцэций суманд Цэнгэлдэх хүрээлэн байгуулах ажил”-ын гүйцэтгэл 80 хувь, санхүүжилтийн гүйцэтгэл 447 сая” гэжээ.