Close Menu
ТАС.МНТАС.МН
  • Эхлэл
  • Папарацци
  • Фото
  • Сонжоо
  • Ярилцлага
  • Харьцуулалт
Facebook X (Twitter) Instagram
ТАС.МНТАС.МН
  • Эхлэл
    Featured
    Recent

    Мод тарихдаа үндэсний үйлдвэрлэгчийн бордоог хөнгөлөлттэй үнээр авч болох нь

    05/08/2025

    “Татар“ хамтлагийн дуучин Д.Мөнхчулуун нэрээ өөрчилж, Д.Мөнхчулуунтатар болгон УБЕГ-т бүртгүүлжээ

    05/08/2025

    ДЭД ХУРАНДАА Э.БИЛЭГСАЙХАН МОНГОЛ ЦЭРГҮҮДИЙГ КОМАНДЛАН АЛХАНА

    05/08/2025
  • Папарацци
  • Фото
  • Сонжоо
  • Ярилцлага
  • Харьцуулалт
Facebook X (Twitter) Instagram
ТАС.МНТАС.МН
Home»Папарацци»Мартагдсан хөтлөгчийн үнэтэй үгс
Папарацци

Мартагдсан хөтлөгчийн үнэтэй үгс

Эрхэм админBy Эрхэм админ09/13/2021Сэтгэгдэл байхгүй2 Mins Read
Facebook Twitter Pinterest LinkedIn Tumblr Email
Share
Facebook Twitter LinkedIn Pinterest Email

Нэгэн цагт UBS телевиз хэл яриа, гадаад үзэмж, оюун билгээрээ манлайлдаг залуусыг нөмөр нөөлөгтөө багтааж, хөтлөгчөөр ажлуулж байсан.

Тэдний нэг бол тус телевизийн нэвтрүүлгийн хөтлөгч Цэцэгсайхан. Загварын бүсгүйчүүдээс дутахааргүй өндөр нуруу, бие хаатай явсан тэрээр өдгөө гэр бүл зохиож, хөөрхөн үрсийн ээж болсон. Түүнчлэн өөрийн нэрний үгээ оруулсан “Цэцэг” хэмээх цэцгийн дэлгүүрийг ажлуулаад багагүй хугацааг үдэж буй. Тэгвэл тэрээр бизнес эрхлэгч бүсгүйчүүдийн бодол, хандлагыг илтгэсэн үнэтэй үгсээ өөрийн цахим хуудсаараа дамжуулан хүргэжээ.

Тэрээр “Хувиараа юм хийхэд гардаг хүндрэлүүдийн нэг бол танидаг хүмүүсийн хандлага байдаг тэ. Би юм хийж байгаадаа заавал тэр хүмүүст нэг өртэй эсвэл албатай. Үнэгүй авна, хямдруулж авна, уурлаж авна, дарамталж авна, загнаж авна, гомдож авна, зарим нь бүр албатай юм шиг авна. Нэг өгнө нээх юм бодохгүй. Хоёр дахаа өгөхөд баярласан шинжгүй авна. Гурав дахь удаа өгөхгүй байхад надад өширхөнө. Тэр найз нь, тэр эгч нь байна гээд тооцоо хийхгүй гарч явна. Дараа өгнө гээд өгөхгүй өнгөрнө. Миний поп сенсаци, дэгжин ганган постуудыг хараад их л үнэтэй цэцэгс зараад, их л баяжаад байгаа гэж боддог байлгүй дээ. Гэвч би чинь үеийн үед их дэлгүүрийн дундаж ханшаар л аялдан дагасаар ирсэн юм шүү дээ. Сайхан түүхийг нь сонсоод уярч нэг хямдруулна. Болсон явдлыг нь дуулаад урагдаж нэг хямдруулна. Олохдоо олж, гаргахдаа гаргаж, алдахдаа ч алддаг юм шүү дээ би ч бас…

 

Сэтгэлээ илүү их шингээдэг болохоор үнэтэй санагддаг юм болов уу? Зовлонгоо сайн нуудаг болохоор боломжтой харагдаад байдаг юм болов уу? Харин бүүр нэг намайг оогт танихгүй юм шиг үйлчлүүлчихсэн, захиалга өгчихсөн дотны хүмүүсийг дараа нь улам их хүндэлмээр санагддаг. Ямар их зүйл туулж явааг минь ойлгодогт бас дэмждэгт баярлалаа. Өөрөө юм хийж эхэлснээсээ хойш нэг ч найз нөхдийнхөө үйлчилгээнээс хямдрал харахаа болисон. Чамд бол тэд эд гэхэд нь гүйэээ зүгээр үнээрээ бод гэдэг хандлагатай болсон.

Бие биенээ дэмжиж, бусдын хөдөлмөрийг хүндэтгэдэг байцгаая” гэжээ.

Share. Facebook Twitter Pinterest LinkedIn Tumblr Email
Эрхэм админ

Related Posts

“1984” ПОСТДРАМЫН ЖҮЖИГ ДАХИН ТАЙЗНАА

05/07/2025

Төр дэмжихийг хүсэхгүй бол “сонин уншдаггүй улс” гэдгээ зарлачих

05/07/2025

Модель С.Төгсийн нандин агшин

05/06/2025

Comments are closed.

Сүүлд нэмэгдсэн

Мод тарихдаа үндэсний үйлдвэрлэгчийн бордоог хөнгөлөлттэй үнээр авч болох нь

05/08/2025

“Татар“ хамтлагийн дуучин Д.Мөнхчулуун нэрээ өөрчилж, Д.Мөнхчулуунтатар болгон УБЕГ-т бүртгүүлжээ

05/08/2025

ДЭД ХУРАНДАА Э.БИЛЭГСАЙХАН МОНГОЛ ЦЭРГҮҮДИЙГ КОМАНДЛАН АЛХАНА

05/08/2025

“1984” ПОСТДРАМЫН ЖҮЖИГ ДАХИН ТАЙЗНАА

05/07/2025

Төр дэмжихийг хүсэхгүй бол “сонин уншдаггүй улс” гэдгээ зарлачих

05/07/2025

Модель С.Төгсийн нандин агшин

05/06/2025

“Icetop” хамтлагийн ахлагч Eyescool буюу Б.Оргил-Эрдэнийг эцсийн замд нь үдлээ

05/05/2025

СЭРЭМЖЛҮҮЛЭГ: НАЙЗ ОХИНОО ХӨНӨӨГӨӨД ӨӨРИЙГӨӨ БООМИЛСОН БАЙЖ БОЛЗОШГҮЙ ХЭРЭГ ГАРЧЭЭ

05/05/2025

6-р сарын 1-нээс Улаанбаатар 14 хотод хуваагдаж, засаг захиргааны нэгж өөрчлөгдөнө

05/05/2025

Д.Уранзаяа ганц бие бүсгүйчүүдийн жишгийг дагаж нүцгэлэв

05/02/2025
Load More
Facebook X (Twitter)
© 2025 ThemeSphere. Designed by ThemeSphere.

Type above and press Enter to search. Press Esc to cancel.