“Шинэ үе”-ээр овоглодог олон жүжигчид байдгын нэг нь яах аргагүй Отгонтуяа хэмээн чадварлаг, авъяаслаг бүсгүй билээ. Түүний овогийг Базаргүр гэдэг. Зөвхөн хошин урлагийн тайз гэлтгүй тоглосон кинонууд нь гарын 10 хурууг давна.
“Бүтэн амьдрал”, “Хөгжилтэй дүр”, “Галзуу зугаалга”, “Би дурламаар байна”, “Их хотын залуус”, “Хөгжилтэй өдөр”, “Single Ladies”, “Сарны гөлөг”, “2 хоёрын 5” гэх мэт олон кинонд дүр бүтээсэн. Тэгвэл тэрээр сүүлийн үед Эмоци хамтлагт урилгаар тоглож байгаагаа илэрхийлэх болсон. Тэгвэл тус хамтлагтаа бүр мөсөн шингэсэн бололтой. Хамтлагийн хүргэнүүдийг танилцуулах үеэр түүний ханийн нэр “цохиж явах” нь тэр.
Ташрамд дуулгахад, жүжигчин бүсгүй өдгөө дөрвөн хүүхдийн ээж болж “Алдарт эх” одонгоор энгэрээ мялаасан. Гэр бүлийнхээ бизнесийг урлагийнхаа хажуугаар амжилттай удирдан явдаг энэ бүсгүй нийслэлийн өндөр зэрэглэлийн гэгддэг King Tower хотхонд аж төрөн амьдардаг. Түүний хувьд 2002 онд СУИС-ын кино драмын жүжигчний ангид орж байжээ.
Тэр жилийнхээ шинэ жилээр цасан охин болж Бооёогийн гэрт өвлийн өвгөнтэй хамт очиж байсан гэдэг. Түүнийг дөнгөж 1-р курсын охин байж ямар нүүрэмгий юм бэ хэмээн тухайн үед Бооёо хэлж байжээ. Тухайн үед “Шинэ үе”-ийнхэн жил бүр СУИС дээр уралдаан зохион байгуулдаг байсан бөгөөд түүнд нь оролцож шилдэг эмэгтэй дүр болсоноор Шинэ үе продакшинд орох эхлэл нь тавигдаж байсан түүх түүнд бий.