Уянгалаг хоолой, гоо төрхөөрөө ерээд оны залуусыг байлдан дагуулж, нас насныхны сэтгэлд хоногшсон дуунуудаараа урлагийн салбарт зам мөрөө тунхаглаж чадсан дуучин бол Р.Лхамаа.
Цагтаа энэ бүсгүйн ард поп хатагтай Б.Сарантуяа вокал хийдэг байсан нь “Мөнгөн харандаа” хамтлагт дуулж байх үеийнх. Түүнийг илүү уянгалаг хоолойтой хэмээн гоцлол дуучнаар дуулуулдаг байсан гэдэг. Гэвч урлаг, уран сайхнаас гадна боловсрол, мэдлэгийг ч эрхэмлэн үздэг хатагтай Р.Лхамаа нэг л өдөр тайзнаасаа холдож, хилийн чанад руу хүлгийн жолоо залсан нь оюундаа хөрөнгө оруулахаар шийдсэнтэй нь холбоотой. Дуучид дундаа хамгийн өндөр боловсролтойд тооцогдох Р.Лхамаа хатагтай Арабын Эмиратийн алдартай хотуудын нэг Дубайд үндэсний томоохон барилгын компанийн санхүүгийн хэлтэст ажиллаж байсан гэнэ.
Энэ мэдлэг туршлагаа ашиглаж тэрээр эх орондоо гадны хөрөнгө оруулалттай барилгын зөвлөгөө өгдөг “Fes” хэмээх компанийг удирдан ажилуулж байгаа аж. Түүний фенүүд хэзээ урлагт эргэн ирэхийг хүлээсээр буй…