Хэнтий аймгийн Өмнөдэлгэр сумын уугуул, Монгол улсын үндэсний бөхийн аварга Э.Оюунболд сүүлийн хэдэн жил “бартаатай” байгаа. Салбарынхандаа гадуурхагдах болсон түүний “ноёны бөх” гэж хочлох хүн олон.
Түүнийг дэмжигсэд, улаан фенүүд нь ч тоймгүй их. Тухайлбал, хошин урлагийн “Мөрөөдлийн театр”-ын жүжигчин Г.Алтаншагай түүнийг хэзээд дэмжиж буйгаа илэрхийлдэг. Тэгвэл улсын аварга Э.Оюунболд өөрийнхөө “улаан фен” гэгддэг жүжигчин Г.Алтаншагайд эзэн Чингис хааныг билэгдсэн дурсгалын гарын бэлгээ бэлэглэсэн байна. Тэдний хувьд хэн хэн нь их хааны өлгий нутаг болох Хэнтий аймгийн “хүүхдүүд”.