Хөгжилтэй, хөөрхөн бүсгүй Э.Пүрэвжаргалыг Пунтик сошиал хаягаар нь хүмүүс андахгүй.
Одоогоос таван жилийн өмнө Зохиомж дээд сургуулийг дүүргэсэн тэрээр өдгөө 27 настай тэрээр “37-р точка”, “Бүтэн амьдрал” цувралуудад тоглохоосоо өмнө “Хөхөөний үүр”, “Өөдөө шидсэн чулуу”, “Орилоон” зэрэг 20 орчим уран бүтээлд гол болон туслах дүр бүтээсэн авъяаслаг уран бүтээлч юм.
Э.Пүрэвжаргалын нөхрийг А.Нямдаваа гэдэг хувиараа бизнес эрхэлдэг залуу байдаг. Тэд хамтын амьдралаа эхлүүлээд 9 жил болж буй бөгөөд 2016 онд гэрлэлтээ батлуулж албан ёсны эхнэр нөхөр болжээ.
Э.Нямдаваа, Э.Пүрэвжаргал нар дундаасаа нэг хүүтэй.m