Мэргэжлийн боксын IBO холбооны дэлхийн аварга, олимп, дэлхийн аварга шалгаруулах тэмцээний мөнгөн медальт, МУГТ Н.Төгсцогт жүжигчин Э.Энэрэлтэй үерхэж дотносоор гурван жилийн хугацааг үдсэн.
Тэгвэл Э.Энэрэл хэдхэн хоногийн өмнө амаржиж, хос хоёр охинтой болсон.
Эр хүний хувьд хайртай үзэсгэлэнтэй гэргийгээсээ охинтой болсондоо маш их талархаж байгаа аж.
Энэ тухайгаа “Охин үр минь аавдаа ирсэнд баярлалаа” гэжээ.
Н.Төгсцогтын хувьд өмнө олимпын наадмаас медаль аваад удаагүй байхдаа дуучин Укагын дүү Уранзаяатай амьдрал зохиож, хүүтэй болсон. Хүү өдгөө дунд сургуулийн сурагч.
Анхны амьдралдаа цэг тавьсан Н.Төгсцогтыг эхнэрээ зоддог гэх мэдээлэл цахим орчинд шуугиж байсан ч тэрээр энэ тухайд өөрийн байр сууриа илэрхийлсэн удаа байхгүй. Рингэн дээр ур чадвараа харуулж, тун амжилттай тулалддаг боловч амьдрал дээрээ түүнийг хүншгүй зантай гэх нь ч бий.
Өхөөрдөм хөөрхөн төрхөөрөө олны хайр хүндэтгэлийг хүлээсэн Э.Энэрэл Төгсөөтэй нийлснээс хойш урлагаасаа хөндийрсөн гэхэд хилсдэхгүй. Өсөх ирээдүйтэй гэгддэг тэрээр 17 насандаа “Зүрх зогсохгүй” кинонд гол дүр бүтээж, реклам сурталчилгааны захиалганд дарагддаг байсан удаатай. Өдгөө гэрийн эзэгтэй, залуу ээж болон завгүй шинэ амьдралдаа хөл тавиад завгүй явна.