Цэс хаах
ТАС.МНТАС.МН
  • Эхлэл
  • Папарацци
  • Фото
  • Сонжоо
  • Ярилцлага
  • Харьцуулалт
Facebook X (Twitter) Instagram
ТАС.МНТАС.МН
  • Эхлэл
    Онцлох
    Шинэ

    Дон Диор бусдын гар утсыг дээрэмдэхээр дайрч, биед халдахыг завдан танхайрчээ

    07/18/2026

    Улсын начин Г.Жамбалдорж, найз Улсын харцага Н.Золбоод очиж хүндэтгэл үзүүлжээ

    07/15/2026

    Даян аваргын эхнэр хэн бэ? Андуурагдсан бүсгүй үнэнээ дэлгэлээ

    07/14/2026
  • Папарацци
  • Фото
  • Сонжоо
  • Ярилцлага
  • Харьцуулалт
Facebook X (Twitter) Instagram
ТАС.МНТАС.МН
Нүүр»Папарацци»БСШУЯ-ны Барилга захиалагчийн албаны инженер асныг хахууль авсан гэм буруутайд тооцов
Папарацци

БСШУЯ-ны Барилга захиалагчийн албаны инженер асныг хахууль авсан гэм буруутайд тооцов

Эрхэм админНийтэлсэн: Эрхэм админ09/15/2021Сэтгэгдэл байхгүй2 минут уншина
Facebook Twitter Pinterest LinkedIn Tumblr Имэйл
Хуваалцах
Facebook Twitter LinkedIn Pinterest Имэйл

БСШУЯ-ны (хуучин нэрээр) Барилга захиалагчийн албаны хяналтын инженер бөгөөд Тендерийн үнэлгээний хорооны нарийн бичгийн даргаар ажиллаж байсан Б.Оргил, “Эерэг туйл” ХХК-ийн захирал Ш.Энх-Амгалан нарт холбогдох хэргийг Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч З.Болдбаатар даргалан өнгөрсөн долоо хоногийн даваа гарагт хэлэлцээд хөөн хэлэлцэх хугацаа дууссан үндэслэлээр эрүүгийн хариуцлагаас чөлөөлжээ.

Тэрбээр уг хэргийг хоёр дахь удаагаа хянан хэлэлцэж мөн тоогоор дээрх хүмүүсийг ялаас чөлөөлж буй нь энэ. Уг нь 2019 оны гуравдугаар сард Б.Оргил, Ш.Энх-Амгалан нарт холбогдох хэргийг хэлэлцээд хахууль өгсөн, авсан, албан тушаалаа урвуулан ашигласан гэм буруутайд тооцоод хөөн хэлэлцэх хугацаа нь дууссан хэмээн ял шийтгэлээс нь чөлөөлж байж. Энэ удаад ч мөн адил эрүүгийн хариуцлагаас нь чөлөөлж шийдвэрлэсэн ч сэтгүүлчдэд мэдээлэл өгөхөөс татгалзсан нь хачирхалтай.

Эсвэл хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах ажилтан нь шүүгчээсээ эмээгээд мэдээлэл авч өгч чаддаггүй юм уу, энэ хэргийг хэрхэн шийдсэнийг бидэнд хэлсэнгүй. Гэхдээ өөр эх сурвалжуудаас хэрхэн шийдвэрлэснийг нь мэдэх боломжтой учраас Б.Оргил, Ш.Энх-Амгалан нарыг ялаас чөлөөлсөн гэдэг мэдээллийг уншигчдадаа хүргэж байна. Уг нь шүүхийн тухай хуулийн 12.2-т “Шүүх хуралдааныг хуульд тусгайлан зааснаас бусад тохиолдолд нээлттэй явуулна”, 12.5 дахь хэсэгт “Шүүх хэрэг, маргааныг хэрхэн шийдвэрлэсэн тухай төрийн болон албаны, байгууллага, хувь хүний хуулиар хамгаалагдсан нууцад хамаарахаас бусад мэдээллийг олон нийтэд мэдээлнэ” гэж заасан. Хуулийн энэ заалтаа шүүгч З.Болдбаатар мэддэг л баймаар сан.

Мэдэхгүй бол элдэв хэл аманд орж сахилгын шийтгэл хүлээж байхынхаа оронд хуулиа судлавал яасан юм бэ гэдгийг сануулъя. Эсвэл ямар нэг ашиг сонирхлын үүднээс дээрх шүүгдэгч нарт ямар хариуцлага оноосон талаараа мэдээлэхээс цааргалав уу.

Ер нь Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн цөөнгүй шүүгч өөрсдийнхөө өдөр тутам мөрддөг Шүүхийн тухай хуулийн дээрх заалтыг үл ойшоож буйгаа эргэж нэг анхаарахад гэмгүй биз ээ.

БСШУЯ-ны Барилга захиалагчийн албаны хяналтын инженер, Тендерийн үнэлгээний хорооны нарийн бичгийн дарга асан Б.Оргил нь Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил, үйлчилгээ худалдан авах тухай хууль зөрчин 2013 оны есдүгээр сарын 16-нд Дэлхийн банкны буцалтгүй тусламжаар хэрэгжүүлдэг “Сургуулийн өмнөх боловсролыг дэмжих төсөл”-ийн хүрээнд Сүхбаатар дүүргийн 17, 18 дугаар хороонд барих канад модон араг бүтээцтэй 100 хүүхдийн цэцэрлэгийн барилга угсралтын гүйцэтгэгчийг сонгон шалгаруулах тендерт оролцогч “Эерэг туйл” ХХК-ийн захирал Ш.Энх-Амгалангаас 35 сая төгрөгийн хахууль авсан. Тендерийн баримт бичгийн шаардлага хангаагүй материалыг шалгаруулалтыг бүрэн биелүүлсэн мэтээр үнэлж, Үнэлгээний хорооны гишүүдэд танилцуулан шалгаруулж, 556.9 сая төгрөгийн төсөвт өртөгтэй барилгын ажлыг өөрийн эзэмшлийн “Хээгт рашаан” ХХК-иар гүйцэтгүүлэхээр давуу байдал олгосон хэрэгт холбогдсон юм.

шүүх хурал
Хуваалцах. Facebook Twitter Pinterest LinkedIn Tumblr Имэйл
Эрхэм админ

Холбоотой мэдээ

Улсын начин Г.Жамбалдорж, найз Улсын харцага Н.Золбоод очиж хүндэтгэл үзүүлжээ

07/15/2026

Даян аваргын эхнэр хэн бэ? Андуурагдсан бүсгүй үнэнээ дэлгэлээ

07/14/2026

АПУ компани Монгол Улсын Даян Аварга цол хүртсэн Б.Орхонбаярыг LEXUS 600 автомашин болон 1тэрбум төгрөгөөр мялаалаа

07/13/2026

Сэтгэгдэл бичих хаагдсан.

Сүүлд нэмэгдсэн

Дон Диор бусдын гар утсыг дээрэмдэхээр дайрч, биед халдахыг завдан танхайрчээ

07/18/2026

Улсын начин Г.Жамбалдорж, найз Улсын харцага Н.Золбоод очиж хүндэтгэл үзүүлжээ

07/15/2026

Даян аваргын эхнэр хэн бэ? Андуурагдсан бүсгүй үнэнээ дэлгэлээ

07/14/2026

АПУ компани Монгол Улсын Даян Аварга цол хүртсэн Б.Орхонбаярыг LEXUS 600 автомашин болон 1тэрбум төгрөгөөр мялаалаа

07/13/2026

Улсын арслан Ц.Бямба-Отгон манай дуранд

07/11/2026

Охидын зүрхийг булаагч Б.Орхонбаяр манай дуранд

07/11/2026

Улсын арслан Э.Батмагнай манай дуранд

07/11/2026

Наадмын үеэр жүжигчин У.Цогтбаяр гэр бүлийн хамт манай дуранд өртлөө

07/11/2026

Манай дуранд Дархан аварга Н.Батсуурь

07/11/2026

“Мөнхөд орших Монгол наадам” үзэгчдийн сэтгэлд мөнхөрсөн нээлт боллоо

07/11/2026
Цааш үзэх
Facebook X (Twitter)
© 2026 ThemeSphere. Designed by ThemeSphere.

Дээр бичээд Enter дарж хайна уу. Esc дарж болино.