Цэс хаах
ТАС.МНТАС.МН
  • Эхлэл
  • Папарацци
  • Фото
  • Сонжоо
  • Ярилцлага
  • Харьцуулалт
Facebook X (Twitter) Instagram
ТАС.МНТАС.МН
  • Эхлэл
    Онцлох
    Шинэ

    Дон Диор бусдын гар утсыг дээрэмдэхээр дайрч, биед халдахыг завдан танхайрчээ

    07/18/2026

    Улсын начин Г.Жамбалдорж, найз Улсын харцага Н.Золбоод очиж хүндэтгэл үзүүлжээ

    07/15/2026

    Даян аваргын эхнэр хэн бэ? Андуурагдсан бүсгүй үнэнээ дэлгэлээ

    07/14/2026
  • Папарацци
  • Фото
  • Сонжоо
  • Ярилцлага
  • Харьцуулалт
Facebook X (Twitter) Instagram
ТАС.МНТАС.МН
Нүүр»Папарацци»Нөхөн сонгуульд хэн хэн өрсөлдөх вэ?
Папарацци

Нөхөн сонгуульд хэн хэн өрсөлдөх вэ?

Эрхэм админНийтэлсэн: Эрхэм админ09/17/2021Сэтгэгдэл байхгүй2 минут уншина
Facebook Twitter Pinterest LinkedIn Tumblr Имэйл
Хуваалцах
Facebook Twitter LinkedIn Pinterest Имэйл

УИХ-ын 2020 оны ээлжит сонгуульд Хэнтий аймгийн 18 дугаар тойрогт нэр дэвшин, ялалт байгуулсан У.Хүрэлсүх Монгол Улсын зургаа дахь төрийн тэргүүнээр сонгогдож, Сонгинохайрхан дүүргийн 28 дугаар тойргоос сонгогдсон Д.Сумъяабазар Хотын дарга болсон тул парламентад хоёр гишүүний орон тоо гарсан билээ.


Хуульд зааснаар УИХ-ын 18 болон 28 дугаар тойргийн нөхөн сонгуулийг ирэх аравдугаар сарын 10-нд зохион байгуулахаар болсон. Харин маргааш /2021.09.18/ гарагт нэр дэвшигчид Сонгуулийн ерөнхий хорооноос үнэмлэхээ гардаж, нөхөн сонгуулийн сурталчилгаа албан ёсоор эхлүүлнэ.

Энэ удаагийн УИХ-ын нөхөн сонгуульд 16 нэр дэвшигч өрсөлдөж байна. Өөрөөр хэлбэл, УИХ-ын 18 дугаар тойрогт МАН-аас Ц.Идэрбат, АН-аас Б.Гарамгайбаатар, ИЗНН-аас А.Бархүү, Ард түмний олонхийн засаглал намаас Д.Чулуунбат, ШИНЭН-аас Д.Баатаржаваас гадна М.Чингисхаан бие даан нэр дэвшиж байна.

Харин УИХ-ын 28 дугаар тойрогт МАН-аас Э.Батшугар, АН-аас Э.Бат-Үүл, ИЗНН-аас Ш.Гантулга, “Зөв хүн Электорат” эвслээс Б.Найдалаа, Эрх чөлөөг хэрэгжүүлэгч намаас Ш. Төмөрсүх, “Үнэн ба Зөв” намаас А.Отгонбаатар, Дэлхийн Монголчууд намаас Л.Цог, “Ард түмний олонхийн засаглал” намаас А.Батдорж, ШИНЭН-аас Ц.Гантулга болон бие дааж Х.Бат-Ялалт нар нэр дэвших эрхээ авч, сонгуульт ажилдаа ороход ганцхан хоног үлдлээ.

Сонгуулийн ерөнхий хорооноос үнэмлэхээ авч, нэр дэвшин өрсөлдөхөөр болсон дээрх нэр бүхий 16 нэр дэвшигчийн хоёр нь УИХ-ын гишүүн болно. Ингэснээр 74 гишүүнтэйгээр үйл ажиллагаагаа явуулж ирсэн УИХ-ын дарга Г.Занданшатарын ахалсан өнөөгийн парламент 76 гишүүнтэйгээр үйл ажиллагаагаа явуулж эхлэх юм. Нөгөөтэйгүүр төрд өөрсдийнх нь дуу хоолой, зовлон жаргалыг нь хүргэх төлөөлөлгүй байсан Хэнтий аймгийн 18 дугаар тойрог, Сонгинохайрхан дүүргийн 28 дугаар тойргийн иргэд, сонгогчдийн эрх хангагдах билээ.

Хуваалцах. Facebook Twitter Pinterest LinkedIn Tumblr Имэйл
Эрхэм админ

Холбоотой мэдээ

Улсын начин Г.Жамбалдорж, найз Улсын харцага Н.Золбоод очиж хүндэтгэл үзүүлжээ

07/15/2026

Даян аваргын эхнэр хэн бэ? Андуурагдсан бүсгүй үнэнээ дэлгэлээ

07/14/2026

АПУ компани Монгол Улсын Даян Аварга цол хүртсэн Б.Орхонбаярыг LEXUS 600 автомашин болон 1тэрбум төгрөгөөр мялаалаа

07/13/2026

Сэтгэгдэл бичих хаагдсан.

Сүүлд нэмэгдсэн

Дон Диор бусдын гар утсыг дээрэмдэхээр дайрч, биед халдахыг завдан танхайрчээ

07/18/2026

Улсын начин Г.Жамбалдорж, найз Улсын харцага Н.Золбоод очиж хүндэтгэл үзүүлжээ

07/15/2026

Даян аваргын эхнэр хэн бэ? Андуурагдсан бүсгүй үнэнээ дэлгэлээ

07/14/2026

АПУ компани Монгол Улсын Даян Аварга цол хүртсэн Б.Орхонбаярыг LEXUS 600 автомашин болон 1тэрбум төгрөгөөр мялаалаа

07/13/2026

Улсын арслан Ц.Бямба-Отгон манай дуранд

07/11/2026

Охидын зүрхийг булаагч Б.Орхонбаяр манай дуранд

07/11/2026

Улсын арслан Э.Батмагнай манай дуранд

07/11/2026

Наадмын үеэр жүжигчин У.Цогтбаяр гэр бүлийн хамт манай дуранд өртлөө

07/11/2026

Манай дуранд Дархан аварга Н.Батсуурь

07/11/2026

“Мөнхөд орших Монгол наадам” үзэгчдийн сэтгэлд мөнхөрсөн нээлт боллоо

07/11/2026
Цааш үзэх
Facebook X (Twitter)
© 2026 ThemeSphere. Designed by ThemeSphere.

Дээр бичээд Enter дарж хайна уу. Esc дарж болино.