Рок попын ертөнцөд өөрийн өнгө төрхтэй, эршүүд зантай гэгддэг А.Хишигдалай сүүлийн хэдэн жил “төрөл арилжиж” гоо үзэсгэлэнгээ улам тодотгох болсон.
Түүний ингэж өөрчлөгдсөн нь реппэр Гантулгад хаягдаж, найз залуугаа загвар өмсөгч Ю.Балжидмаад булаалгасантай холбоотой гэж ойр хавийнхан нь шивэр авир хийдэг. Гэвч тэрээр энэ бүхэнд ганхийх хариулт өгч байсангүй, өөрийнхөө мөрөөдлийн эмэгтэйг өөрөө бүтээсэн “хүчирхэг” бүсгүй.
Сүүлийн хоёр жилийн хугацаанд Zaya Bilgee брэнд дэлгүүрийн нүүр царай болсон тэрээр рекламны саналд дарагдах болсон гэдэг. Загвар өмсөгч, фото моделийн орон зайг “булаасан” тэрээр хэсэг хугацаанд “Хувьсал” продакшны жүжигчин, загвар өмсөгч О.Мөнхдалайтай үерхэж, хамтран амьдарсан нь ч нөлөөлсөн байхыг үгүйсгэхгүй.