Макс хамтлагийн жүжигчин Жавхлан жирэмсэн бүсгүйчүүдийн шоу хийхээр бүртгэлээ эхэлжээ. Уг шоунд оролцохыг хүсэгчид 3-5 сартай жирэмсэн байх ба анхны төрөлт байх ёстой аж.
Жирэмсэн эхчүүдийн онцлог, төрөлтийн өмнөх саад бэрхшээл, сэтгэлзүйн байдлыг эрхэм үзэгчдэд хүргэх бөгөөд шагналын сан өндөр гэнэ. Түүнчлэн, жирэмсэн эхчүүд монголдоо тэргүүлэх зэргийн эмч нарт үнэ төлбөргүй үзүүлэх, өндөр үнэтэй хувийн эмнэлэгт үнэ төлбөргүй амаржих зэрэг эрхүүдийг эдлэх юм байна.


