Цэс хаах
ТАС.МНТАС.МН
  • Эхлэл
  • Папарацци
  • Фото
  • Сонжоо
  • Ярилцлага
  • Харьцуулалт
Facebook X (Twitter) Instagram
ТАС.МНТАС.МН
  • Эхлэл
    Онцлох
    Шинэ

    Дон Диор бусдын гар утсыг дээрэмдэхээр дайрч, биед халдахыг завдан танхайрчээ

    07/18/2026

    Улсын начин Г.Жамбалдорж, найз Улсын харцага Н.Золбоод очиж хүндэтгэл үзүүлжээ

    07/15/2026

    Даян аваргын эхнэр хэн бэ? Андуурагдсан бүсгүй үнэнээ дэлгэлээ

    07/14/2026
  • Папарацци
  • Фото
  • Сонжоо
  • Ярилцлага
  • Харьцуулалт
Facebook X (Twitter) Instagram
ТАС.МНТАС.МН
Нүүр»Папарацци»Бүргэд
Папарацци

Бүргэд

Эрхэм админНийтэлсэн: Эрхэм админ09/17/2021Сэтгэгдэл байхгүй4 минут уншина
Facebook Twitter Pinterest LinkedIn Tumblr Имэйл
Хуваалцах
Facebook Twitter LinkedIn Pinterest Имэйл

БҮРГЭД: Хөх тэнгэрийн мандалд хурд хүч эр зоригоороо эн зэрэгцэх дайсангүй хүрэн бүргэд, тал нутгийн хөндийд танхил хүлгийн зоон дээр эрч хүч эрх чөлөөгөөрөө гайхуулж ирсэн хөх монгол эрчүүд хоёрт ижил төстэй юм зөндөө бий.

Тиймдээ хүн төрөлхтөн эрт дээр үеэс уулын хүрэн бүргэдээр сүр сүлд хийморь туг далбаагаа билэгдэж ирсэн төдийгүй бүргэд шиг эрэмгий дайчин зоригтой талын хөх монгол эрсээс үргэлж зүрхшээж хажуу хөршийн улсууд хана хэрэм ч босгож ирсэн түүхтэй. Уулын хүрэн бүргэд эрийн цээнд хүрч үүрдийн хань ижилээ олж сонгохдоо өөрийн хурд хүчний гайхамшигт хувилбаруудыг эмэгчин бүргэддээ агаарт үзүүлж уяраагаад үнэнч байхын баталгаа болгож гар савруунаасаа хоёул барилцан газрын энгэр рүү хар хурдаар доошилсоор газар мөргөдгийн даваан дээр халин дээш нисэн хавцал өндрийн оройд очин харгана бут өд сөдөөр өрх гэр үүрээ засч хосоороо амьдарч эхэлдэг нь насан туршдаа хамтдаа амьдрах хүмүүн ёсны үнэнч хосуудтай адил. Бүргэдийн ороо нэгдүгээр сараас эхлэж гурав дөрвөн сарын эхээр өндөглөж эмэгчин бүргэд өндгөө хоёр сар шахам дарсны дараагаар ангаахайлдаг. Эр нь идэш хооллохоор ан авд мордож, эм нь үүрээ сахин үрсээ тэжээн үлдэж дэгдээхэйгээ бараг ой хүртэл нь хараа хяналтандаа байлгаж харж ханддаг нь өрх гэр бидний өдөр тутмын амьдрал шиг. Бүргэд өд сөд нь ургаж гүйцээ ч үгүй дөнгөж тэнтэр тунтар гишгэлж байгаа дэгдээхэйгээ дэвүүлж сургахын тулд өлсгөж өлсгөж байгаад үүрнээсээ хадны гүн хавцал руу түлхэж унагаан араас нь анхааралтай ажиглан жингүйдэлд өөрөөр нь нисгэсээр яг газар унан няцардагийн даваан дээр ганц шүүрээд далавчин дээрээ суулган үүрэндээ авчраад дасгал сургуулиа давтан давтан хийлгэдэг нь хайраа дотроо хадгалж хатаа гаднаа үзүүлж, эрхийг бус бэрхийг сургадаг ижий аавтай маань ч төстэй. Үүний дараагаар идэш хоолоо олох, ан ав хийх арга ухаанд сургахын тулд дутуу шархдуулсан туулай, тарвага зэргийг барьж авчираад мөн дээрхи маягаар сургана. Бүргэдийн хараа хурд онцгой гойд бөгөөд эрдэмтдийн судалснаар бүргэд довтлох үедээ секундэд 150 метр хурдалж, таван км-ын өндөр дээрээс таван см-ын хэмжээтэй чүдэнзний хайрцаг шиг зүйлийг ч харах чадвартайг тогтоосон нь өндрөөс өндөрт нисч яваа бүргэд айлын тооноор өнгийгөөд гэрийн эзний аяган доторхи хялгасыг ч хардаг хэмээн бага байхад бүргэдийн хурц хараатайг шагшран магтдаг байсан нутгийн хөгшчүүдийн аман ярианаас нэг их хол зөрөхгүй байна. Түүнээс гадна ан хийхдээ бүргэд аль болохоор өөрөөсөө том амьтан руу довтолж өөрийхөө хурд хүч эр зоригийг үргэлж сорьж байдаг амьтан. Бүргэд хэдийгээр шувуудын хаан ч эрийг нас дарж уулыг цас дарахын адилаар дөч хүрээд ирэхээр бүргэдийн хумс нь ургасаар байгаад уян хатан мохоо болж, хошуу нь улам тахийсаар байгаад хоол хүнсээ барьж идэж чадахаа больж, далавч нь ч хүнддэж даагдахаа больж өд сөд нь хэт өтгөрч ургасаар дүүлэн нисч чадахаа больсноор урьдын шиг эрч хүч хурд үгүй болж үхэх, сэхэх гэсэн хоёрхон сонголттой тулгардаг байна. Тэгээд ямарч бүргэд үхэх бус, сэхэх замыг сонгож таван сарын турш маш хүнд хэцүү сорилт өөрчлөлтийн замыг туулж байж өөрөө өөрийгөө дахин амиллуулж чаддаг. Тэрээр өндөр уулын оройд өөрийн төрж өссөн үүрэндээ нисэн очиж, хатаж мохсон хошуугаа хад чулуунд хайр найргүй хага цохиж унагаана. Хошуугаа шинээр ургахыг хүлээж идэш хоол ч үгүй олон хоног хүлээж шинэ залуу хошуу соёлж ургамагц хуучирч мохсон хумснуудаа хошуугаараа зулгаасаар байгаад бүгдийг нь мулталж салгаж хаядаг. Шинээр хумсаа ургахыг хүлээж ургаж гүйцсэний дараа хумсаараа цээжнийхээ болон далавчныхаа даагдахаа больсон өд сөдийг бүгдийг нь зулгаан хаяж эхээс төрсөн үеийн шигээ улаан нялга амьтан болж өвлийн хүйтэн өлсгөлөн зовлонг таван сар тарчилж зовон өнгөрөөснөөр нэг л өдөр өд сөд нь дахин ургаж өндөр тэнгэртээ шинэ хүч хурдаар дүүлэн нисэж дахин амилснаар дахиад гуч дөчин жил шинэ амьдралаар амьдардаг цорын ганц амьтан юм. Урт удаан аз жаргалтай эрүүл энх зөв сайхан амьдрахын тулд бидэнд бүргэд шиг өөрчлөгдөх шинэчлэгдэх шаардлага үргэлж тулгарч байдаг бөгөөд үүний тулд ямарч зовлон бэрхшээлийг даван туулж муу дадал зуршил зан характераас эхлээд бүхий л муу муухай бүгдийг бие сэтгэлээсээ авч хаяснаар амьдралыг өөдрөгөөр дахин шинээр харж эхлэх хөх монгол эрчүүд мань мэтээс авхуулаад олон олон байгаа гэдэгт эргэлзэхгүй байна. Сүлд мэт өндөрт гялалзах ч үхэж төрөх нь үл үзэгдэх, сүнс мэт орчлонг хэрэх ч өдөлж сөдөлсөн үүрээ эргэх, сүг мэт өлсөж туйлдавч залуу арсланг заамдаж наж могойг ч няцлах, уулын хүрэн бүргэд чи талын хөх монгол эртэй тавилан заяа нэг бус уу. ДОКТОР ХУРАНДАА ДОРЖПАЛАМЫН ЭРДЭНЭЦОГТ

Хуваалцах. Facebook Twitter Pinterest LinkedIn Tumblr Имэйл
Эрхэм админ

Холбоотой мэдээ

Улсын начин Г.Жамбалдорж, найз Улсын харцага Н.Золбоод очиж хүндэтгэл үзүүлжээ

07/15/2026

Даян аваргын эхнэр хэн бэ? Андуурагдсан бүсгүй үнэнээ дэлгэлээ

07/14/2026

АПУ компани Монгол Улсын Даян Аварга цол хүртсэн Б.Орхонбаярыг LEXUS 600 автомашин болон 1тэрбум төгрөгөөр мялаалаа

07/13/2026

Сэтгэгдэл бичих хаагдсан.

Сүүлд нэмэгдсэн

Дон Диор бусдын гар утсыг дээрэмдэхээр дайрч, биед халдахыг завдан танхайрчээ

07/18/2026

Улсын начин Г.Жамбалдорж, найз Улсын харцага Н.Золбоод очиж хүндэтгэл үзүүлжээ

07/15/2026

Даян аваргын эхнэр хэн бэ? Андуурагдсан бүсгүй үнэнээ дэлгэлээ

07/14/2026

АПУ компани Монгол Улсын Даян Аварга цол хүртсэн Б.Орхонбаярыг LEXUS 600 автомашин болон 1тэрбум төгрөгөөр мялаалаа

07/13/2026

Улсын арслан Ц.Бямба-Отгон манай дуранд

07/11/2026

Охидын зүрхийг булаагч Б.Орхонбаяр манай дуранд

07/11/2026

Улсын арслан Э.Батмагнай манай дуранд

07/11/2026

Наадмын үеэр жүжигчин У.Цогтбаяр гэр бүлийн хамт манай дуранд өртлөө

07/11/2026

Манай дуранд Дархан аварга Н.Батсуурь

07/11/2026

“Мөнхөд орших Монгол наадам” үзэгчдийн сэтгэлд мөнхөрсөн нээлт боллоо

07/11/2026
Цааш үзэх
Facebook X (Twitter)
© 2026 ThemeSphere. Designed by ThemeSphere.

Дээр бичээд Enter дарж хайна уу. Esc дарж болино.