Нийтийн дууны урлагт өөрийн гэсэн өнгө төрх, орон зайг хэдийн бий болгож, “Ижий энтэй эгч”, “Аавыгаа санахаар”, “Хөөрхөн тэр минь”, “Дүүгээ санана”, “Дорнын бүсгүй” зэрэг олон сайхан хит дуугаараа дуунд дуртай ард түмэндээ хүндлэгдсэн дуучин П.Идэржавхлан.

Жүжигчин З.Онон түүний хань бөгөөд залуу үеийн төлөөлөл болсон сайхан гэр бүл. Хосууд өдгөө гурван охины аав,ээж болсон.
Тэрээр цахим хуудаснаа “Нүднээс минь хайр гэрэлтэж байна уу

Ижий минь намайг хайраар дүүрэн өсгөсөн учраас
Нүүрэнд минь мишээл тодорч байна уу
Элбэрэл хайр энхрий үрсээрээ намайгаа гоёдог
Хайртай хань минь байгаа болохоор
Энэ хорвоод төрүүлж өсгөсөн хайртай ээждээ.
Халуун дулаан хайраараа чимдэг Онон.З Oonoo чамдаа хайртай шүү”гэв.



