Зууны манлай дуучин, поп хатагтай Б. Сарантуяагийн бяцхан үрс өдрөөс өдөрт өсөн том болсоор байна.
Ээжийн эрх хүү Эрхэмбилэг өдгөө эрийн цээнд хүрч байгаа бол бяцхан гүнж Хулан нь сургуулийн босго алхсан.

Хүү Б.Эрхэмбилэг нь хар багаасаа л “Сараагийн эрх шар” хэмээн дуудуулж, олны нүдэнд өртсөн билээ.Хүсэл мөрөөдлийнхөө төлөө чимээгүй бөгөөд шаргуу хөдөлмөрлөж буй .

Б.Эрхэмбилэг 24 настай бөгөөд нэг жил гаран “Ариг-Аня” ресторанд зөөгчөөр ажиллаж байна.

Тэрээр ээжийгээ ажиллаж буй ресторандаа болзоонд урьж гэнэтийн бэлэг барьжээ.
Дуучин маань цахим хуудаснаа хүүдээ баярласан тухайгаа илэрхийлсэн байна.


Нэгэн хэвлэлд Б.Эрхэмбилэг “Дуучин Сарантуяагийн хүү зөөгч хийж байна гэж хэлэх нь надад ямар ч хамаагүй. Би энд амьдралын зах зухаас нь ч сурч, хөдөлмөрийн үнэ цэнийг мэдэрч байна. Нөгөө талаар хөлс хөдөлмөрөөрөө олсон мөнгөө гамтай хэрэглэж, зөв зүйлд зарцуулахыг хичээдэг. Өөрт хэрэгтэй байгаа зүйлээ эцэг эхээрээ авахуулах биш, өөрөө хөдөлмөрлөж олбол илүү үнэ цэнэтэй шүү дээ” гэж байв.



