Монголд хамгийн түгээмэл нэр Бат-Эрдэнэ. Үүнийг нотлох гэсэн мэт УИХ-ын 76 гишүүн дотор гурван Бат-Эрдэнэ бий. Нэг нь Даяар дуурсагдах далай даян дархан дуурсагдах Бадмаанямбуугийн Бат-Эрдэнэ.

Хэнтий аймгаас сонгогдсон гэдгийг хүмүүс андахгүй. УИХ-д үндсэндээ 15 дахь жилдээ сууж байгаа Дархан аварга Б.Бат-Эрдэнэ “сахал” тавьжээ. Гэвч түүний сахал түүний фен бүсгүйчүүдэд таалагдсангүй.
Овор нэмж, зүс дарж буй сахлаа хусаарай гэх нөхөрсөг зөвлөгөөг эрхэм гишүүнд ойр дотныхон нь өгдөг болсон гэсэн шүү.





