“Universe Best Songs 2009” наадмын шилдэг оролцогч Б.Хулан эвлэгхэн хоолойгоороо олны хайрыг ихэд татсан нэгэн. Тус тэмцээнээс хойш олны танил хэд хэдэн уран бүтээлчтэй хамтран дуулаад авсан тэрбээр өөрийн дуу болон ковер дуунуудыг ч мөн хийгээд авсан.
Дунд сургуулиа дүүргээд Америкийн Нэгдсэн Улсын “Art institute of Hollywood”-д кино урлагийн мэргэжлээр суралцаад ирсэн тэрбээр нэг хэсэг СУИС-д жүжигчний уран чадварын багшаар ажиллаж байсан. Тэгвэл тэрээр дахин АНУ-ыг зорьж тэндээ гэр бүл зохиож, ээж болжээ.
Тэрбээр гурван жилийн өмнө дэлхийн номер нэг контент болох “The Voice” шоуны Монгол дахь хувилбарт оролцож үзэгч болон шүүгчдийг алмайруулж байв.
Хамтран уран бүтээл хийж байсан Болд шүүгч түүнийг эхлээд таниагүй бөгөөд түүний өөрчлөлтийг хараад ихэд гайхширч байгаа харагдсан. Эвлэгхэн хоолойтой балчир охин нас биед хүрсэн бүсгүй болж дахин тайзнаа гарч ирсэнд алмайрсан тэрбээр “хоолойн чадал сайжирсан байна танигдахааргүй өөр болж” хэмээн магтаж байсан удаатай.