Хоймор нутгийн хүү “Хайраар зөөлөрдөг хорвоо”, “Яг л чи минь”, “Жаргалын орон” зэрэг дуунуудаараа үзэгч олныг баясгасан дуучин бол Д.Найдандорж.
Дөнгөж оюутан байхдаа “Сэтгэлийн нандин” дуугаараа олны анхаарлыг татаж, охид бүсгүйчүүдийн краш болж явсан тэрээр Д.Номинзул хэмээх үе тэнгийн даруухан бүсгүйтэй дэр нэгтгэж байв.
Тэд дундаасаа хөөрхөн охинтой болсон. Урлагийнхан дундаа хүнлэг, нөхөрсөг зангаараа хүндлэгддэг тэрээр хов жив, олны хэл амнаас холуур явдаг нэгэн байв. Харин өнгөрсөн жилийн өдийд эхнэрээсээ тусдаа амьдрах болсныг түүний гэргий Д.Номинзул цахим хуудаснаа бичиж,
“Харгис түрэмгий зан авирын харанхуйн дунд үлдэхэд
Хайртай гэдэгт итгэж бие сэтгэлээ үл хайрласан
Эд хөрөнгө алдар нэрийг амьдралын зорилгоо болгоход
Энхрий 2 биес нь энэ хүртэл тэссэн юм байжээ
Магадгүй би буруу хүнээсээ хайр хүссэн байх
Магадгүй би бүтэхгүй хайранд дэндүү ууссан байх…” хэмээн тэрлэж байв.
Тэгвэл тэд охиноо бодож эргэн нийлсэн бололтой. Бяцхан охин нь дунд сургуулийн сурагч болсноор залуу хосуудын амьдралд шинэ хуудас нээгдэж, өнгөрснийг мартан ирээдүйг харж амьдрахаар шийдсэн бололтой.