Close Menu
ТАС.МНТАС.МН
  • Эхлэл
  • Папарацци
  • Фото
  • Сонжоо
  • Ярилцлага
  • Харьцуулалт
Facebook X (Twitter) Instagram
ТАС.МНТАС.МН
  • Эхлэл
    Featured
    Recent

    Наадмын нээлтийн тоглолтыг 7 дугаар сарын 11-ний 21:00 цагт дахин тоглоно

    07/04/2025

    Дэлгүүрийн худалдагчийг зодсон этгээдийг нэг сарын хугацаатайгаар цагдан хорино

    07/04/2025

    Бүжигчин М.Бямбаад МУГЖ цол хүртээхээр болжээ

    07/04/2025
  • Папарацци
  • Фото
  • Сонжоо
  • Ярилцлага
  • Харьцуулалт
Facebook X (Twitter) Instagram
ТАС.МНТАС.МН
Home»Папарацци»Хайраа олсон олны танил ганц бие ээжүүд 2
Папарацци

Хайраа олсон олны танил ганц бие ээжүүд 2

Эрхэм админBy Эрхэм админ09/24/2021Сэтгэгдэл байхгүй2 Mins Read
Facebook Twitter Pinterest LinkedIn Tumblr Email
Share
Facebook Twitter LinkedIn Pinterest Email

Жүжигчин Ш.Жавхлан

Жүжигчин Ш.Жавхлан хошин урлагийн “Маск продакш”-нд олон жил ажиллаж байгаа.

Тэрээр оюутан ахуй насандаа жүжигчин, дуу оруулагч Н.Ялалттай анхны амьдралаа эхлүүлж байжээ. Хөөрхөн нүд, эгдүүтэй инээдээрээ үзэгчдийн танил болсон Ш.Жавхлан хөөрхөн хүүтэй болсон ч жүжигчин залуутай удаан хамт амьдраагүй гэдэг. Харин хүүгээ байнга аавтай нь уулзуулж, холбоотой байлгадаг жүжигчин бүсгүй өнгөрсөн жилээс хоёр дахь амьдралаа зохиосон.

Дуучин Эрдэнэтунгалаг

Нэгэн цагт Улсын начин Сэр-Одтой амьдрал холбож явсан дуучин бүсгүй мөн л амьдралаа хоёр тийш болгож, охинтойгоо үлдсэн. Анхны нөхөртөө зориулан “Хайрлаарай” хэмээх дуу дуулсан нь хайр сэтгэлийн шархаа дуу болгосон гэдэг. Хосуудын хамтын амьдрал төдийлөн удаан үргэлжлээгүй ч хөөрхөн охины аав, ээж болсон тэд хэвлэлээр багагүй “дайтсан” ч тэгсхийгээд хоёр тийш болцгоосон. Харин тэрээр хэдэн жилийн өмнөөс үе тэнгийн энгийн даруухан залуутай амьдралаа холбон, бизнес улс төрийг хослуулан яваа.

Модель Т.Туяамаа

Модель Т.Туяамаа эрчүүдтэй нэр холбогдож яваагүй тэрбээр Төр-Энх гэх залуутай үерхэж, сүйн бөгж аван охиноо төрүүлсэн. Гэвч амьдрал санаснаар болсонгүй охиноо ой хүрээгүй байхад ганц бие ээж болсон тэрээр өнгөрсөн жилээс дахин нэгэн монгол залуутай амьдрал зохиож, охиноо “бүрэн бүтэн” өсгөхөөр шийдсэн.

“Хөөрхөн” Б. Тэмүүлэн

“Итгэл” киноны гол дүрээр нь хүмүүс Б.Тэмүүлэнг ихээр таних болсон. Монголжуу царайтай үзэсгэлэнтэй энэ бүсгүй “Ньюс” агентлагийн гүйцэтгэх захирал Г.Анархүүтэй амьдралаа холбон хөөрхөн охинтой болсон билээ. Гэсэн хэдий ч залуу хосууд өдгөө тус тусынхаа амьдралыг хөөж байгаа юм. Амьдралдаа цэг тавьсан ч гэсэн охиныхоо аавтай сайхан харилцаатай байдаг гэдгээ инстаграм хуудсаараа дамжуулан хамт авахуулсан зургуудаараа нотолдог билээ. Тэрээр Г.Анархүүгээс салаа д жилийн дараагаас одоогийн нөхөртэйгөө танилцаж, дундаасаа хүүтэй болсон. Хүү нь энэ жил 2 нас хүрч буй.

Бүжигчин М. Бямбаа

“Зэрлэг цэцэгсийн хүлэмж” киноны биеэ үнэлэгч “Яргуй” бүсгүйн дүрийг бүтээж олноо танигдаж байсан бүжигчин М.Бямбааг өдгөө танихгүй хүн үгүй биз ээ. Тэрээр бас л урлагийн өрх толгойлсон ээжүүдийн нэг явсан. Харин өнгөрсөн 2019 онд нэгэн уран бүтээлч залуутай сүр дуулиантай хурим хийж, удаах үрийн зулайгаа үнэрлээд дүүрэн жаргалтай яваа.

Дуучин Алтантүлхүүр

Малчин түмний дуучин гэдгээр олонд танигдсан Алтантүлхүүр гурван хүүгээ дахин шинэ “аавтай” болгосон. Түүний анхны нөхөр Өвөрмонголын залуу дуучин Анар гэгч бүсгүйтэй араа р тавьж, улмаар үр хүүхэдтэй болсноор дуучин бүсгүй өмнөх амьдралдаа цэг тавьсан гэдэг. Тэрээр ганц бие ээжийн амьдралаар гурван жил хэртэй амьдарч улмаар үе тэнгийн цэргийн залуутай гэр бүл болж, хэдхэн хоногийн өмнө “Алдарт эх”-ийн болзол хангаад буй.

 

Share. Facebook Twitter Pinterest LinkedIn Tumblr Email
Эрхэм админ

Related Posts

Бүжигчин М.Бямбаад МУГЖ цол хүртээхээр болжээ

07/04/2025

Боловсролын зээлийн сангийн ажлын албаны дарга О.Сийлэгмаа Боловсролын зээлийн сангийн байранд бусдыг зоджээ

07/03/2025

Орхон аймгийн Боловсролын газрын дарга О.Ариунгэрэлт ажилчдаа зодож танхайрчээ

07/03/2025

Comments are closed.

Сүүлд нэмэгдсэн

Наадмын нээлтийн тоглолтыг 7 дугаар сарын 11-ний 21:00 цагт дахин тоглоно

07/04/2025

Дэлгүүрийн худалдагчийг зодсон этгээдийг нэг сарын хугацаатайгаар цагдан хорино

07/04/2025

Бүжигчин М.Бямбаад МУГЖ цол хүртээхээр болжээ

07/04/2025

“БУСДЫГ ХУТГАЛААД ЗУГТСАН Т, М НАРЫГ ОЛЖ ТОГТООН МӨРДӨН ШАЛГАХ АЖИЛЛАГААГ ҮРГЭЛЖЛҮҮЛЖ БАЙНА”

07/04/2025

О.Сийлэгмаа: Бусдын биед халдах завгүй явна

07/03/2025

Боловсролын зээлийн сангийн ажлын албаны дарга О.Сийлэгмаа Боловсролын зээлийн сангийн байранд бусдыг зоджээ

07/03/2025

Хурдан морины уралдааны үеэр найман настай эрэгтэй хүүхэд мориноосоо унаж, нас баржээ

07/03/2025

Орхон аймгийн Боловсролын газрын дарга О.Ариунгэрэлт ажилчдаа зодож танхайрчээ

07/03/2025

СЭРЭМЖЛҮҮЛЭГ: Унадаг дугуйтай бага насны хүүхэд ачааны машинд дайруулж, амь насаа алджээ

07/03/2025

3х3 сагсан бөмбөгийн тамирчид болон дасгалжуулагчид Гавьяат тамирчин цол, медаль хүртээлээ

07/02/2025
Load More
Facebook X (Twitter)
© 2025 ThemeSphere. Designed by ThemeSphere.

Type above and press Enter to search. Press Esc to cancel.