УИХ-ын гишүүн асан Л.Гүндалай сүүлийн үед сошиалаар өөрийн амьдралд болж буй баяртай мөчүүдээ хуваалцдаг болсон. Тэрээр монголын хамгийн олон дагагчтай фейсбүүк хэрэглэгчдийн нэг.
Өдгөө эхнэр Л.Аззаяа болон томм охин Энэрзаяа, бага охин Энэрхэний хамт амьдардаг тэрээр том охиноо иогийн багш болсныг зарлаж, баярыг нь тэмдэглэжээ.
Түүний охин Энэрзаяа энэ жил 22 нас хүрэх ч дэлхийн шилдэг 10 сургуулийн нэгийг эдийн засагчаар төгсөж, монголдоо ирснийхээ дараа иогийн багшийн эрх олгох сургалтад сууж эрхээ авчээ. Тэрээр сүүлийн 3 жил иогиор хичээллэсэн байна.