Монголын кино урлагийн алтан үеийн нэг МУГЖ Ё.Цог гуайг танихгүй хүн ховор. Өндөр насыг зооглож буй хэдий ч реклам сурталчилгаанд тоглож харагддаг.
Түүнийг хүмүүс “Рекламны өвөө” хэмээн нэрлэдэг гэнэ. Ялангуяа сүүлийн үеийн “….Цогоо гуай. Та ямар телевиз авсан юм бэ. Цогоо гуай….” гэдэг Хүрлээ Цогоо гуай хоёрын хошин рекламаар бүр ч андахгүй. Түүний үеийн хөгшчүүд тэтгэвэртээ гарч, гэртээ сууж байхад харин Ё.Цог гуай урлагтаа л үнэнч зүтгэсээр. Түүний тоглосон кино, жүжиг гэвэл маш олон. Үүний дотроос “Богд хаан”-ы дүрээр хүмүүс сайн мэднэ.
Түүний хүү Ц.Хүсэлбаатар цахимдаа “Аав маань яг одоо хүнд хагалгаа н д орж байна.Залбираарай ах дүү нар минь” гэв.