Р.Чойномын охин аавынхаа номуудаар түүний дурсгалд зориулан Дархан-Уул аймагт номын мухлаг нээжээ.
Монголын алдарт яруу найрагч Р.Чойномын охин Мөнхтэмүүлэн аавынхаа уран бүтээлүүдээр номын мухлаг нээжээ.
“Чойномын номын мухлаг” нэртэй эл дэлгүүрийн нээлтийн үеэр “Өд” сангийн тэргүүн, Чойном судлаач, доктор Д.Ганбат Р.Чойномын бүрэн цуврал номуудыг охинд нь бэлэглэн, уран бүтээлийнх нь санг арвижуулжээ.
Мөрөөдөл биелдэг юм нэвтрүүлгийн хамт олон, Итгэл өвөрмонголын группийнхэн хамтраад хандив босгож байрны гэрчилгээг авч өгч, номын мухлаг газрын зөвшөөрөлтэйгөөр нээж өгсөн байна .