Цэс хаах
ТАС.МНТАС.МН
  • Эхлэл
  • Папарацци
  • Фото
  • Сонжоо
  • Ярилцлага
  • Харьцуулалт
Facebook X (Twitter) Instagram
ТАС.МНТАС.МН
  • Эхлэл
    Онцлох
    Шинэ

    Дон Диор бусдын гар утсыг дээрэмдэхээр дайрч, биед халдахыг завдан танхайрчээ

    07/18/2026

    Улсын начин Г.Жамбалдорж, найз Улсын харцага Н.Золбоод очиж хүндэтгэл үзүүлжээ

    07/15/2026

    Даян аваргын эхнэр хэн бэ? Андуурагдсан бүсгүй үнэнээ дэлгэлээ

    07/14/2026
  • Папарацци
  • Фото
  • Сонжоо
  • Ярилцлага
  • Харьцуулалт
Facebook X (Twitter) Instagram
ТАС.МНТАС.МН
Нүүр»Папарацци»Сайед Моллай:Би бол Монгол улсын иргэн Монголын ард түмэнд хайртай
Папарацци

Сайед Моллай:Би бол Монгол улсын иргэн Монголын ард түмэнд хайртай

Эрхэм админНийтэлсэн: Эрхэм админ09/28/2021Сэтгэгдэл байхгүй2 минут уншина
Facebook Twitter Pinterest LinkedIn Tumblr Имэйл
Хуваалцах
Facebook Twitter LinkedIn Pinterest Имэйл

Монгол Улсын Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ өнөөдөр “Токио-2020” олимпын наадмаас медаль хүртсэн баг, тамирчдыг хүлээн авч уулзан, Засгийн газрын тогтоолын дагуу мөнгөн шагнал олголоо.

Энэ үеэр “Токио-2020” олимпын наадмын мөнгөн медальт Саид Моллайтай хэвлэлийнхэнд сэтгэгдлээ хуваалцжээ. Тэрбээр 7 хоногийн өмнө Германаас Монголд ирээд байна.

Саид Моллай: “Бүх монголчууддаа мэндчилгээ дэвшүүлж байна. Өнөөдөр олимпын болон паралимпын медаль хүртсэн тамирчдад баяр хүргэж, хүлээн авч буйд Монгол Улсын Ерөнхий сайд болон Монголын ард түмэнд баярлалаа. Мөн Ерөнхийлөгчид баярлалаа.

Олон хоногийн өмнө “Саид Моллай Герман улсын иргэншил авах гэж байна” гэсэн хуудал мэдээлэл тархсан тухай би сонссон. Үүнийг үгүйсгэж байна.

Би Монгол Улсын паспорттай. Би бол Саид Моллай. Монгол улсын иргэн. Энэ медаль бол Монголын ард түмнийх. Тийм учраас Монголын ард түмэнд хандан худал мэдээлэлд бүү итгээрэй гэж хэлье.

Би бол Монгол Улсын иргэн. Би Монголын ард түмэнд хайртай.

Би Герман улс руу үе үе явж, бэлтгэл хийж, ажилладаг. Гэхдээ би Монгол Улсын иргэн. Худал мэдээлэлд бүү итгээрэй гэж хүсэж байна. Намайг байнга дэмжиж, эрч хүч хайрладаг Монголын ард түмэнд баярлалаа.

Би удахгүй бэлтгэлдээ орж, “Парис-2024” олимпод оролцон, монголчуудддаа илүү их амжилтаар бэлэг барихыг хүсэж байна.

Монголын ард түмэн, Монголын жүдо бөхийн холбоо, ноён Х.Баттулга болон Монголын үндэсний олимпын хороонд дахин талархал илэрхийлж байна.

Олимпод амжилттай оролцож, медаль хүртсэн тамирчдад байр олгосонд баяртай байна.

Одоогоор би зочид буудалд байрлаж байгаа. Цаашид буудалд байрлах шаардлагагүй болсондоо баяртай байна.

Ойрын зорилго гэвэл “Гранд слам”-д оролцож магадгүй. Германд байх хугацаандаа Бундеслигт барилдаж байгаа. Хуруундаа бага зэргийн бэртэл авсан.

Бэлтгэлээ дахин эхлүүлж, ирэх жил Азийн наадам, ДАШТ-д оролцох төлөвлөгөөтэй байгаа. Ирэх жилүүдэд болох тэмцээн Монголын спортод маш чухал тул би сайн бэлтгэх ёстой. Хичээнэ ээ” хэмээн сэтгэгдлээ хуваалцлаа.

Хуваалцах. Facebook Twitter Pinterest LinkedIn Tumblr Имэйл
Эрхэм админ

Холбоотой мэдээ

Улсын начин Г.Жамбалдорж, найз Улсын харцага Н.Золбоод очиж хүндэтгэл үзүүлжээ

07/15/2026

Даян аваргын эхнэр хэн бэ? Андуурагдсан бүсгүй үнэнээ дэлгэлээ

07/14/2026

АПУ компани Монгол Улсын Даян Аварга цол хүртсэн Б.Орхонбаярыг LEXUS 600 автомашин болон 1тэрбум төгрөгөөр мялаалаа

07/13/2026

Сэтгэгдэл бичих хаагдсан.

Сүүлд нэмэгдсэн

Дон Диор бусдын гар утсыг дээрэмдэхээр дайрч, биед халдахыг завдан танхайрчээ

07/18/2026

Улсын начин Г.Жамбалдорж, найз Улсын харцага Н.Золбоод очиж хүндэтгэл үзүүлжээ

07/15/2026

Даян аваргын эхнэр хэн бэ? Андуурагдсан бүсгүй үнэнээ дэлгэлээ

07/14/2026

АПУ компани Монгол Улсын Даян Аварга цол хүртсэн Б.Орхонбаярыг LEXUS 600 автомашин болон 1тэрбум төгрөгөөр мялаалаа

07/13/2026

Улсын арслан Ц.Бямба-Отгон манай дуранд

07/11/2026

Охидын зүрхийг булаагч Б.Орхонбаяр манай дуранд

07/11/2026

Улсын арслан Э.Батмагнай манай дуранд

07/11/2026

Наадмын үеэр жүжигчин У.Цогтбаяр гэр бүлийн хамт манай дуранд өртлөө

07/11/2026

Манай дуранд Дархан аварга Н.Батсуурь

07/11/2026

“Мөнхөд орших Монгол наадам” үзэгчдийн сэтгэлд мөнхөрсөн нээлт боллоо

07/11/2026
Цааш үзэх
Facebook X (Twitter)
© 2026 ThemeSphere. Designed by ThemeSphere.

Дээр бичээд Enter дарж хайна уу. Esc дарж болино.