Өнөөдрийн байдлаар коронавируст халдварын улмаас улсын хэмжээнд 20,789 хүн эмнэлэгт хэвтэн эмчлүүлж байгаа бөгөөд тэднээс 4,384 нь хүүхэд, 1,607 нь жирэмсэн эмэгтэй байгаа юм.
Энэ талаар Эрүүл мэндийн сайд С.Энхболд мэдээлэл хийхдээ “Эмнэлгийн орнуудын ачаалал нэмэгдэж, ор хүрэлцэхгүй байгаа бөгөөд цаашид ор дэлгэсэн ч хүний нөөцийн дутагдалд орно. Халдвар авсан иргэдээ биеийн байдлаар нь эрэмбэлэн ангилалтыг нарийн зохион байгуулах тушаал гарсан.
Өчигдөр л гэхэд нэн хүнд 200 хүн эмнэлэгт хэвтэж чадахгүй байсныг эмнэлгүүд рүү татаж авсан. Энэ мэтээр эрмбэлэлтийг хийж, нэн шаардлагатай эмнэлгийн тусламж авах хүмүүсээ татаж ажиллана. Үүнд
Жирэмсэн
Хүүхэд
Архаг суурь өвчтэй
60-аас дээш насны иргэдээ эмнэлэгт авна” гэсэн юм.
Харин сошиал нөлөөлөгч Б.Цэцэг цахим хуудаснаа “Ковидоор жирэмсэн 30 гаруй ээж нас барсан байхад хамгийн чухал зөөврийн РЕНТГЕН Эх нялхасын үндэсний төвийн Эрчимтийн тасагт байдаггүй!!! Ахиад хэдэн ээж үхүүлж байж РЕНТГЕНТЭЙ болгох вэ?” хэмээн бичжээ.

