Монголын хошин урлагийн “Х-Түц” хамтлагийн жүжигчин, МУГЖ И.Одончимэгийн амьдрал, гэр бүл олонд нээлттэй байдаг.
Тэрээр хамтлагийнхаа гишүүн өөрөөсөө 14 насаар дүү залуутай гэр бүл болж, охинтойгоо зэрэгцэн отгон охин Сүндарь, зээ охин Гүнжээ нарыгаа “өлгийдсөн”-д нэг хэсэг фенүүд нь цочирдож, хагархай амтай бүхний ярианы сэдэв болж байв.
Тэр явдал тэртээх 10-аад жилийн өмнө өнгөрчээ.
Өдгөө эр нөхөр, том охин Номуундарь нартайгаа хамтран ажилладаг тэрээр тун жаргалтай байдаг гэсэн. Том охин З.Номуундарийн хувьд саяхныг болтол ээжтэйгээ хамт амьдарч байгаад саяхнаас тусдаа гарсан гэсэн шүү.