Зохиолын дууны ертөнцөд хамгийн дуулиан шуугиантайгаар амьдралаа холбосон хүмүүс бол дуучин Х.Мөнгөнцэцэг, Б.Болд нар.
Тэгвэл сайн найзынхаа нөхрийг булаасан гэгддэг Х.Мөнгөнцэцэг өнөөдөр цахим хуудсаараа дамжуулан өөрийн хайртай хань Б.Болддоо төрсөн өдрийн мэнд хүргэсэн байна. Тэрээр “Ханьдаа төрсөн өдрийн мэнд хүргэе” гэжээ.
Тэдний хувьд СУИС-ийн нэг анги төгссөн бөгөөд Б.Болд оюутны 2-р куркдээ дээд курсынхээ “эгч” дуучин Э.Чулуунчимэгтэй романс үүсгэж, гэр бүл болсон байдаг. Дундаасаа Аялгуу хэмээх бяцхан охинтой тэд хамтын амьдралаа эхлүүлээд хэд хэдэн бүрэн хэмжээний тайлан тоглолт хийсэн. Тэдний хамгийн сүүлчийн тоглолт “Жаргалтай айл манайх” хэмээх тоглолт байв.
Харин өдгөө дуучин Б.Болд их сургуулийнхаа ангийн охин, экс эхнэрийнхээ дотны найз Х.Мөнгөнцэцэгтэй гэр бүл болсон. Тэд дундаасаа 0-3 насны гурван бяцхан хүүхэдтэй