Кино ертөнцөд цахиур хагалж, энэ зах зээлд хамгийн эрэлттэй жүжигчдийн нэг болж явсан О.Цэнгэл өдгөө хоёр дахь үрээ өлгийдөхөөр зэхэж буй.
Хамаг хайраа гэр бүлдээ зориулах болсон тэрээр том охинтойгоо даруулсан бие давхар гэрэл зураг цахим хуудаснаа нийтлэжээ. Эмэгтэй хүний давтагдашгүй гоо сайхан, хайрыг илэрхийлсэн энэхүү зураг олны анхаарлыг татаад байна.
Түүний үндсэн мэргэжил монгол хэл судлаач.
Гэвч МУИС-ийн нэгдүгээр курсэд байхдаа “Сайн уу амьдрал минь” кинонд тоглосноор жүжигчний уран чадвараа нээсэн. Түүнээс хойш “Боолын гэрээ”, “Гоёлын даашинз”, “Хамтран амьдрагч”, “Эр хүн болгож өгөөч”, “Улаанбаатар би чамд хайртай”, “Ээж” зэрэг кинонуудад тогложээ.