Мөрөөдлийн театрын жүжигчин Ц.Ганбаяр буюу “бүдүүн” Ганбаа өөрийн цахим хуудаснаа өөрийнхөө “шүтээн”-ний зургийг нийтлэж хамтдаа уран бүтээлд тоглодог болсноо бичжээ.
Тэрээр “Аяаа эгчийнхээ тоглосон жүжиг, киног хүүхэд байхаасаа үзэж өслөө. Одоо харин би хөгширөөд үс мүс бууралтаад эгчтэй үеийн мэт л болж дээ” хэмээн бичсэн байна.
Тэдний хувь 20 гаруй насны зөрүүтэй бөгөөд “Фракц” уран сайхны кинонд хамтран тогложээ.