I Эмэгтэй хүн эрдэнийн чулуу хоёр жижигхэн байхдаа үнэтэй гэгдэх гол тодотголыг авч яваа жүжигчин Б.Мишээл чамгүй сайн жүжигчин гэдгээ харуулсаар буй. 
Түүний дүү Б.Үжин ч эгчээсээ дутахгүй үзэсгэлэнтэй хийгээд, жүжигчний карьертай гэдгээ мэдрүүлсээр байна. Б.Үжинд реклам, клипэнд тоглох тоо томшгүй их санал ирэхийн хэрээр “рекламны мангас” гэж хочлогдох болж.
Түүний хувийн карьер үеийнхэн дундаа дээгүүрт эрэмблэгддэг. Instagram хуудастаа 176 мянган дагагчтай гэж байгаа. Телевиз асаалаа, Б.Үжин харагдвал бүү гайхаарай. Өхөөрдөм царай, уянгалаг хоолой, дэгжин дүр төрх хэн бүхний хайрыг татахгүй байхын аргагүй.

Б.Үжин эгчийнхээ араас кино урлагт хөл тавьж, цахиур хагалахаар зэхэж эхэлжээ.



