Өнгөрсөн онд Монголын кино урлагт шинэ тэсрэлт хийж, үзэгчдийг телевизийн цувралд уяад байгаа “37-р Точка” олон ангит киноны үзэгч фен байвал “Өнчин цагаан”-ы ганган Тогосоог андахгүй биз.
Халуухан дүр төрх, секси имиж бүрдүүлээд олны таашаалд нийцэж, эрчүүдийн хүсэмжит эмэгтэйгээр сонгогдсон энэ бүсгүйг Д.Хулан гэнэ. СУИС-ийн Театрын урлагийн сургуулийн Хөгжимт, драмын жүжигчний ангид суралцаж байхдаа олноос онцгойрч тус цувралд тоглосон тэрээр босго өндөртэй гэгддэг УДЭТ-ийн жүжигчин болсон сурагтай.

Ганган Тогосоогийн амьдрал орчин үеийн залуусын хандлагаас тэс өөр. Шоу цэнгээн хөөдөггүй, кинонд дүр бүтээсэн шигээ хөнгөмсөг биш, дөлгөөхөн ааш зантай. Киноны дүрээрээ эрчүүдийн анхаарал татаж, аазгай хөдөлгөсөн ч тэрээр царай зүс, нуруу туруу сайтай, шилж сонгож авсан Түвшинтөгс гэж үе тэнгийн залуутай болздог гэдгээ ил тод зарлаж залуусын арааны шүлсийг арчсан.





