Монголын эстрад урлагийн анхдагчдын нэг цээл хоолойт “Соёл-Эрдэнэ” хамтлагийн дуучин Баяраа агсны хүү Б.Хонгор аавынхаа сайхан хоолойг өвлөн урлагт хөл тавьснаар олон жил болжээ. Тэгвэл өнөөдөр түүний төрсөн өдөр тохиож байна.
Түүний хувьд ухаан орсон цагаасаа “Соёл-Эрдэнэ” хамтлагийн бэлтгэлийн өрөө, тайз, тайзны ард өссөн гэдэг. Анх зургаан настай байхдаа “Соёл-Эрдэнэ” хамтлагтай Соёлын төв өргөөний тайзнаа гарч дуулж байсан түүхтэй. Тухайн үед “Хэрвээ би шидтэн бол”, “Зүүдний Чингис” зэрэг дууг дуулж байсан бичлэг одоо ч МҮОНРТ-ийн алтан фондод хадгалагдсан байдаг.
Хэрвээ дуучин Б.Хонгорын аав Баяраа агсан өнөөдөр амьд сэрүүн байсан бол энэ жил 66 настай байжээ.