Дуу хуурын ерөнтцөд 20-оод жил ая дуугаа эгшиглүүлж яваа Ардын дууч, МУГЖ Даваагийн Бурмаа хэрвээ эмч байсан бол иймэрхүү бүсгүй байх байжээ.

Тэрээр “Эмчийн алдар” дуугаа клипжүүлж өөрөө дүрд нь тоглосон бололтой. Дуучин бүсгүйн хувьд эхээсээ 14-үүлээ бөгөөд олон ах нартай өссөн учраас нэлээд эршүүд, түс тас зантай гэдгээ нуудагүй. Тэрээр багаасаа дуулж хуурдаж яваад МУИС-ын Ардын урлаг судлалын салбарыг урлаг судлаач, шүүмжлэгч мэргэжлээр төгссөн.
Мөн СУИС-ийн уртын дууны ангид Дэлгэр багшийн удирдлаганд суралцаж төгчээ.
Анх 2000 онд улсын филармонид туслах менежерээр жил гаран ажилласан бөгөөд 2009 онд гоцлол дуучнаар орсон. Тэрээр байгууллагаа “Манайд бүх урсгалаар дуулдаг дуучид, бүхий л жанраар тоглодог хөгжимчид байна. Нэг ёсондоо филармони гэдэг чинь урлагийн их уурхай юм” гэж тодорхойлж байсан удаатай. Түүний урын санд 40 гаруй ардын дуу бий.
Нийтийн дууны ертөнцөд танигдсан дуучин О.Гансувд, Б.Уранзаяа нар түүний ахын хүүхдүүд. Мөн дуучин СТА, дуучин Э.Төрмандахтай “Аархал” дууг дуулснаар нь та бидний сайн мэдэх авьяаслаг дуучин А.Өсөх-Ирээдүй түүний ахын хүүхэд аж.
Соёлын тэргүүний ажилтан дуучин Л.Банзрагч, Соёлын тэргүүний ажилтан А.Мөнхбат, Д.Бурмаа нар хамтарч олон уран бүтээл хийсэн. Тэд 2019 онд “Заллага” хэмээх дөрөв дэх уран бүтээлийн тоглолтоо хийсэн бөгөөд энэ үед дуучин Д.Бурмаа бие давхар байв.
Түүний нөхөр Увс аймгийн Сагил сумын харьяат улсын начин Б.Насандэлгэр билээ.



1 сэтгэгдэл
muuhai bugs tomtoi budmal huuhen. ter 2 duu nar n ch gesen. Uranzaya, Gansuvd nar mun adil muuhai bietei huuhnuud