“Voice of Mongolia” шоуны эхний улирлын шилдэг оролцогч Г.Маргад дуулалт, өвөрмөц имиж, содон төрхөөрөө од болох замналд амархан хүрсэн нэгэн.
Тэмцээнд оролцсон нэр хүндээрээ энд тэндхийн арга хэмжээнд уригдан дуулж, реклам, киноны саналтай, хэд хэдэн уран бүтээлд тоглосон амжилт дүүрэн жил өнгөрчээ.
Хөтлөгч Г.Анхбаярын найруулсан “Огтлолцол” уран сайхны кинонд туслах дүр бүтээснээр Г.Маргад өсөн дэвжих чадварлаг жүжигчин гэдгээ харуулсан билээ. Дэггүй охиныг нүцгэн цээжээ ил гаргасан гэх шүүмжлэл дагасан ч тэрээр энэ байдалдаа огтхон ч санаа зовоогүй. Одоогийн нээлттэй нийгэмд тохирно гэж үзсэн.