Цэс хаах
ТАС.МНТАС.МН
  • Эхлэл
  • Папарацци
  • Фото
  • Сонжоо
  • Ярилцлага
  • Харьцуулалт
Facebook X (Twitter) Instagram
ТАС.МНТАС.МН
  • Эхлэл
    Онцлох
    Шинэ

    Дуучин Эгшиглэн хар тамхины хэргээр ЯЛ АВЛАА

    07/18/2026

    Дон Диор бусдын гар утсыг дээрэмдэхээр дайрч, биед халдахыг завдан танхайрчээ

    07/18/2026

    Улсын начин Г.Жамбалдорж, найз Улсын харцага Н.Золбоод очиж хүндэтгэл үзүүлжээ

    07/15/2026
  • Папарацци
  • Фото
  • Сонжоо
  • Ярилцлага
  • Харьцуулалт
Facebook X (Twitter) Instagram
ТАС.МНТАС.МН
Нүүр»Мэдээ»“ЭРДЭНЭС ТАВАНТОЛГОЙ” ХК тэрбум мод тарих үндэснийихөдөлгөөнд нэгдлээ
Мэдээ

“ЭРДЭНЭС ТАВАНТОЛГОЙ” ХК тэрбум мод тарих үндэснийихөдөлгөөнд нэгдлээ

Эрхэм админНийтэлсэн: Эрхэм админ10/08/2021Шинэчилсэн:10/15/2021Сэтгэгдэл байхгүй2 минут уншина
Facebook Twitter Pinterest LinkedIn Tumblr Имэйл
Хуваалцах
Facebook Twitter LinkedIn Pinterest Имэйл
 “ЭРДЭНЭС ТАВАНТОЛГОЙ” ХК ТЭРБУМ МОД ТАРИХ ҮНДЭСНИЙ ХӨДӨЛГӨӨНД НЭГДЛЭЭМонгол Улсын Ерөнхийлөгчийн санаачилгаар нэг тэрбум мод тарих үндэсний хөдөлгөөнийг  орон даяар эхлүүлсэн бөгөөд 2021 оны 10 дугаар сарын 7-ны өдөр  Өмнөговь аймагт мод тарих үндэсний хөдөлгөөнийг албан ёсоор эхлүүллээ.  Ерөнхийлөгчийн Тамгын газрын дарга Я.Содбаатар, Байгаль Орчин Аялал жуулчлалын сайд Н.Уртнасан, аймгийн Засаг дарга Р.Сэддорж, УИХ-ын гишүүн Н.Наранбаатар, “Эрдэнэс Тавантолгой” ХК-ийн Дотоод хяналт эрсдлийн удирдлагын газрын захирал Х.Нурлат болон Батлан хамгаалах яам, Хөдөө аж ахуйн их сургуулийн төлөөлөл Өмнөговь аймгийн ойжуулалтын үйл ажиллагаатай танилцав.

Ерөнхийлөгчийн Тамгын газрын дарга Я.Содбаатар “ Монгол Улсын Ерөнхийлөгчийн санаачилсан тэрбум мод тарих хөдөлгөөнийг олон аж ахуйн нэгж, иргэд дэмжин идэвхтэй оролцож байгаа бөгөөд “Эрдэнэс Тавантолгой” ХК-ийн хамт олон мод тарих үндэсний хөдөлгөөнд манлайлан оролцож байна.  Ойжуулалтыг эрчимжүүлж, ногоон байгууламжийг нэмэгдүүлснээр жимс жимсгэнэ, бордооны аж ахуй хөгжиж, ажлын байр болон  хамгаалалтын зурвас, усжуулалтын систем  нэмэгдэх олон талын ач холбогдолтой”-г онцлов.

”Эрдэнэс Тавантолгой” ХК-иас 2021-2025 онд хэрэгжүүлэх А6-20 Бизнес төлөвлөгөөг боловсруулан компанийн ТУЗ-өөр батлуулан ажиллаж байгаа бөгөөд энэхүү төлөвлөгөөний хүрээнд Хангай болон говийн нутагт хэрэгжүүлэх “Сая тонн-Сая мод” хөтөлбөрийг хэрэгжүүлэн 2021-2030 оны хүртэлх хугацаанд 180 сая мод тарихаар төлөвлөж байгаа юм.

Уг хөтөлбөрийн хүрээнд 57 сая модыг Говийн бүс нутгийн эко систем, цөлжилт, хуурайшилтыг бууруулах зорилгоор “Эрдэнэс Тавантолгой” ХК  болон ЭТТ ХК-н охин компаниуд болох Нүүрс Баяжуулах үйлдвэр, Зүүнбаян төмөр зам, Гашуун сухайт төмөр зам, Тавантолгой түлш ХХК, Гашуун сухайт автозам ХХК болон Цанхийн уурхайнуудын гэрээгээр туслан гүйцэтгэгч компаниудтай хамтран тарьж ургуулна.

Мөн тарихаар төлөвлөсөн нийт модны 25 хувь болох 44 сая модыг Хуурай хээрийн бүсэд, 45 хувь болох 79 сая модыг ойт хээрийн бүсэд уул уурхайн нөлөөлөлд өртөн, эвдрэлд орсон газрыг нөхөн сэргээх зорилгоор тарихаар тооцоолж байна.

“Эрдэнэс Тавантолгой” ХК-ийн тарихаар төлөвлөсөн 180 сая модыг Говийн бүсийн мод үржүүлэг буюу компанийн Өмнөговь аймгийн салбарт байрлах мод үржүүлгийн талбайн хүчин чадлыг нэмэгдүүлэх чиглэлээр, Хуурай хээр болон ойт хээрийн бүсийн мод үржүүлгийн талбай байгуулж, суулгац бэлдэн тарьж ургуулахаар төлөвлөөд байгаа юм.

Этт
Хуваалцах. Facebook Twitter Pinterest LinkedIn Tumblr Имэйл
Эрхэм админ

Холбоотой мэдээ

Дон Диор бусдын гар утсыг дээрэмдэхээр дайрч, биед халдахыг завдан танхайрчээ

07/18/2026

Монгол Улсын Их Хурлын дарга С.Бямбацогт баяр наадмын мэндчилгээ дэвшүүлэв

07/11/2026

Хавдар судлалын үндэсний төв БНСУ-ын Хавдрын үндэсний төвтэй хамтын ажиллагааны санамж бичиг байгууллаа

07/09/2026

Сэтгэгдэл бичих хаагдсан.

Сүүлд нэмэгдсэн

Дуучин Эгшиглэн хар тамхины хэргээр ЯЛ АВЛАА

07/18/2026

Дон Диор бусдын гар утсыг дээрэмдэхээр дайрч, биед халдахыг завдан танхайрчээ

07/18/2026

Улсын начин Г.Жамбалдорж, найз Улсын харцага Н.Золбоод очиж хүндэтгэл үзүүлжээ

07/15/2026

Даян аваргын эхнэр хэн бэ? Андуурагдсан бүсгүй үнэнээ дэлгэлээ

07/14/2026

АПУ компани Монгол Улсын Даян Аварга цол хүртсэн Б.Орхонбаярыг LEXUS 600 автомашин болон 1тэрбум төгрөгөөр мялаалаа

07/13/2026

Улсын арслан Ц.Бямба-Отгон манай дуранд

07/11/2026

Охидын зүрхийг булаагч Б.Орхонбаяр манай дуранд

07/11/2026

Улсын арслан Э.Батмагнай манай дуранд

07/11/2026

Наадмын үеэр жүжигчин У.Цогтбаяр гэр бүлийн хамт манай дуранд өртлөө

07/11/2026

Манай дуранд Дархан аварга Н.Батсуурь

07/11/2026
Цааш үзэх
Facebook X (Twitter)
© 2026 ThemeSphere. Designed by ThemeSphere.

Дээр бичээд Enter дарж хайна уу. Esc дарж болино.