ХӨСҮТ-ийн доторхи засваргүй байгаа байдал олон нийтийн шүүмжлэлийг дагуулаад буй. Энэ талаар Д.Нямхүү ТВ5 телевизэд тодруулга өгчээ.
“Эмзэглэж л байлаа. Яагаад гэхээр одоо яг тийм өрөөнд хүн хэвтэж байгаа эсэхийг би мэдэхгүй байна. Бүр аймар навсайчихсан хэн ч ордоггүй хоосон өрөө шиг юм харагдаж байна лээ. Гэхдээ яах вэ өөрийгөө өмөөрөх юм алга. Засвар хийхийн төлөө зөндөө явсан. Манайх чинь 27,28 том байшинтай. Жишээ нь 1-р эмнэлэг гэхэд 3-4 байшин ч юм уу, 3-р эмнэлэг гэхэд 3-4 байшин л байгаа шд.
Манайх хорин хэдэн байшинтай байна. Тэгээд тэрийг засах гэж мэдээж хөөцөлдөлгүй яахав. Би ямар засварын хүн биш. Доор байгаа аж ахуйн дарга, тасаг албадууд хүсэлтээ гаргаж өгдөг байхгүй юу. Ийм юмыг засмаар байна гээд бүгдийг нь нэгтгээд хурааж аваад бид нар яаманд төсвөө бичээд өгчихдөг юм. Би захирал болсоноосоо хойш тэрийг зөндөө хөөцөлдсөн.
Тэр болгон хэлсэн төсөв маань ирдэггүй. 70 сая ч юм уу 150 сая төгрөг ч юм уу ирдэг. Тэгэхлээр бид нар юугаа будах вэ дээ? Энэ олон байшингийн алиныг нь засах уу? Бид нар Засаг төрийн байдалтай энэ болгонтой нийцээд бид нар юмаа хамгаалж хадгалж байсан. Хамгийн гол нь доод талын дулааны турба, цэвэр усны хоолой, мөн бохирын шугам буюу тэр бүдүүн турбануудад их анхаарч байсан.
Хүний нүдэнд харагдахгүй байгаа тэр зүйлийг засч аргалж явж байгаа ч гэсэн бүрэн засч чадаагүй. Одоо ч дэлбэрэхэд бэлэн байгаа. Тэрэн дээр би хэдий ажлаасаа халагдсан ч гэсэн, ажилгүй болсон ч гэсэн тэрэн дээр санаа зовж явдаг. Миний ганц эмзэглэж айж яваа зүйл бол тэр доод талын турбанууд.
Мөнгийг нь өгвөл засахаас яах юм? Өгсөн мөнгийг нь идчихсэн бол түүнийг нь олоод шүүгээд авах хэрэгтэй. ХӨСҮТ миний үеэс болон өмнөхөөс эхлээд хичнээн юм засая гээд урсгал засвар гээд мөнгө нэхэж байсан тоо баримт бичгүүд нь гарын үсэгтэйгэй яаман дээр байж байгаа. Эрүүл мэндийн яаман дээр. Манай архивыг ухсан ч байж байгаа. Би ажлаа хийхгүй юм чинь бичиг баримт үзүүлж чадахгүй байна.
Ингээд энэ их мөнгө орж ирэхгүй байгаа юм чинь би юугаараа будаж засах вэ? Ямар учиртай юм бэ? Та нар яаман дээрээс очоод асуухгүй юу. Яаж энэ засварын мөнгөө хувиарладаг юм? ХӨСҮТ тийм том обьект. Улсын хамгийн онцгой обьект. Тэрэн рүүгээ яагаад их мөнгө өгч засаагүй юм бэ гээд асуу.
Бас нэг юм хэлье. Халдварт өвчнийг төр засаг хариуцдаг. Халдварт өвчний эмчилгээ үйлчилгээг төр засаг хариуцдаг. Тиймээс ХӨСҮТ бол орлого олоод олсон орлогоо өөрөө захиран зарцуулаад энэ менежментээр энэ барилгаа засая гэх мөнгө байхгүй. Тиймээс бүрэн төрийн хараат, яамны харьяат байхгүй юу”гэжээ.