Хөхүүрийн ам цаашлаж, хүйтний эрч наашлаж буй энэ өдрүүдэд БШУЯ-ны сайд Л.Энх-Амгалан, УИХ-ын гишүүн С.Бямбацогт, Ховд аймгийн Засаг дарга Б.Дүгэржав нар “дарга нар даарч болохгүй” гэх тодотголын эзэн болов.
Өнгөрсөн долоо хоногт Ховд аймаг дахь политехникийн коллежийн нээлт болж дээрх нэр бүхий дарга нар оролцжээ. Алтайн өндөр уулсын дунд орших тус аймагт намрын сэрүүн орж, нимгэн нойтон хувцастай хэн бүхэн даарч хөрж, ханиад томуу тусах эрсдэлтэй байхад эрхэм дарга нар өөрсдөө зузаалан сууж, тус сургуулийн сурагчдын бэлтгэсэн концертийг гадаах талбайд үзэж сонирхсон аж.
Энэ үеэр энгийн ард иргэдийн хүүхдүүд, тус сургуулийн ажилтан албан хаагчид хөх уулсын өндөрлөгт орших Алтайн нурууны жихүүн салхинд даарч хөрөхөө үл ажран эрхэм дарга нарыг угтан авч, угталтын тоглолт үзүүлжээ.
Эрхэм гишүүн С.Бямбацогтын царайнаас харвал нэлээгүй жихүүн салхитай, зэврүүн хүйтэн өдөр байсан бололтой.
Гэвч дарга нар даарахгүй байвал, эгэл ардын “нялх” хүүхдүүд дан цамц, шилэн трикотай байх нь тэдэнд хамаагүй бололтой…